Ads 468x60px

Showing posts with label Дүрэм журам. Show all posts
Showing posts with label Дүрэм журам. Show all posts

ЭМШУИС-ИЙН БАГШИЙГ АТТЕСТАТЧЛАХ ЖУРАМ


ЭМШУИС-ИЙН БАГШИЙГ АТТЕСТАТЧЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.
1. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага, их сургуулийн багш хөгжүүлэх бодлого өөрчлөгдсөнтэй уялдуулан багшийг хөгжүүлэх, чадавхижуулах зорилгоор багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгоход энэхүү журмын зорилго оршино.        
2. Энэхүү журмыг их сургуулиас багшид тавигдаж байгаа шаардлагын дагуу багшийн гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг нэгтгэн үнэлэхэд баримтална.
3. Багшийн үйл ажиллагааны үнэлгээ нь хөдөлмөрийн гэрээг сунгах, албан тушаалын зэрэглэлийг тогтоох, шагнаж урамшуулах, багшийн ажлыг үнэлэх гол шалгуур болно.
4. Журмыг ЭМШУИС-ийн Захиргааны зөвлөл, тэнхимийн эрхлэгчид болон бүрэлдэхүүн сургуулийн тэнхим, багш нарын хурлаар хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталж мөрдөнө.
5. Багшийн үйл ажиллагааг 3 жил тутамд нэг удаа үнэлэх ба үнэлгээнд ЭМШУИС-ийн үндсэн болон цагийн багш нар бүрэн хамрагдана.