Ads 468x60px

Ажлын тайлан 2009-2011


ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

БИОАНАГААХЫН СУРГУУЛЬ

АНАГААХЫН ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ТЭНХИМ


Багшийн ажлын тайлан

Овог нэр:                                                                 Чилхаасүрэн овогтой Баасандорж Тэнхимийн нэр:                                                    АФМЗТ, БУГСАС
Бүрэлдэхүүн сургууль:                                                 Био-АС
Албан тушаалын зэрэглэл:                              Дадлагажигч багш
Багшийн зэрэг цол:                                             Магистр


I. Сургалт
  1. Тайлангийн хугацаанд заасан цагийн ачааллын биелэлт:
Төгсөлтийн өмнөх сургалтаар 2009-2010 оны хичээлийн жилд нийт  20,8 кр биелүүлсэн.
Төгсөлтийн өмнөх сургалтаар 2010-2011 оны хичээлийн жилд нийт  20 кр биелүүлсэн.
Төгсөлтийн дараах сургалтаар 2009-2010 оны хичээлийн жилд нийт  2 кр биелүүлсэн.
Төгсөлтийн дараах сургалтаар 2010-2011 оны хичээлийн жилд нийт  2 кр биелүүлсэн.

Заадсан хичээлүүд:                                   1. “Веб програмчлал”
                      2. “Програмчлалын хэл - 1”
                      3. “Програмчлалын хэл - 3”
                      4.  “Дохио боловсруулалт”
5.  “Дүрс боловсруулалт”
6.  “Мэдээллийн систем, мэдээллийн 
      технологи”

2. Хичээлийн хөтөлбөр, стандарт шинээр боловсруулсан байдал:
Мэргэжлийн ангид:
-  “Програмчлалын хэл-3” /Java програмчлал ба Дельфи програмчлал/
-  “Веб програмчлал”
-  “Дохио боловсруулалт”
-  “Дүрс боловсруулалт”
Мэргэжлийн бус ангид:
- “Мэдээллийн систем, мэдээллийн технологи”
3. Сургалтанд нэвтрүүлсэн шинэ арга
Дадлагын хичээлд нэвтрүүлсэн шинэ арга технологи
- Дадлагын хичээлийг видео агуулгаар явуулж туршсан.
- Дадлагын хичээлийг асуудалд суурилсан сургалтын хэлбэрээр явуулж туршсан.
Лекцэнд нэвтрүүлсэн шинэ арга, технологи
-  Зарим хичээлийн зарим агуулгыг зайнаас сургах хэлбэрт бэлдэж туршив.
-  Мэргэжлийн ангиудад онлайн конференци байдлаар хичээл зааж туршсан. -  ---   Хичээл бүрийг видео хичээл болгон хадгалж бататгах боломжтой.
4. Бичсэн сурах бичиг, гарын авлага
-  “Програмчлалын  “С” хэл” номыг бичиж хэвлүүлсэн.
-  “Java програмчлал” номыг герман хэлнээс орчуулан бичиж хэвлүүлсэн
5. Хичээлийн нэмэлт материал боловсруулсан байдал / CD, DVD, шинээр бэлдсэн бэлдэц, биет үзүүлэн, шинээр нэвтрүүлсэн лабораторийн ажил, туршилт, програм болон түүнтэй дүйцэхүйц хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүн
Шинээр нэвтрүүлсэн лабораторийн ажил, туршилт:
1.  С++ хэлний дасгалуудыг ЭМ-ийн салбарт болгон шинэчлэв.
2.    Матлаб программыг мэргэжлийн ангиудад боловсруулалтын хичээлүүдэд хэрэглэх зорилгоор заасан.
3.    Java interface
4.    C#, .net
Хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүн:
  1. Java програмчлал”, “Дүрс боловсруулалт” хичээлүүдийн лекцийн сэдвүүдээр Power Point дээр бүрэн үзүүлэн бэлтгэсэн.
  2.  “Веб програмчлал”, “Дүрс боловсруулалт”, “Java програмчлал” хичээлээр сорил, бие дааж гүйцэтгэх материалыг бүх заасан хичүүлээдээ багцлан боловсруулж материал бэлгэсэн.
  3. Дадлагын хичээлийн материалуудыг интернэтээс шинэ мэдээллүүдийг татан авч боловсруулж байсан.
  4. Нээлттэй их сургууль байгуулах хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр Цахим хичээл боловсруулах програм хангамжийг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд нэвтрүүлэв.
  5. Хичээлүүдийн улиралын шалгалтуудын материалуудын тестийг онлайн хэлбэрт шилжүүлэн улиралын шалгалтуудыг онлайн хэлбэрээр зохион байгуулав.
  6. Тестийг онлайн хэлбэрээр авах ажлыг бусад багш нартай хамтран тэдний шалгалтыг мөн энэ хэлбэрт шилжүүлэсэн.
  7. Цахим хичээлийн багцийг бэлтгэх “Articulate” бүлгийн программ хангамжийг судалж бүрэлдэхүүн сургуулийн багш нарын хэмжээнд сургалт явуулав.
6. Оюутны үнэлгээнд хийсэн шинэчлэл
Шинээр боловсруулсан эмнэл зүйн тохиолдол, шалгах хуудас:
  1. “Веб програмчлал”, “Дохио боловсруулалт”, “Дүрс боловсруулалт”, “Java програмчлал” хичээлүүдээр улиралын шалгалтын шалгах хуудас бэлтгэсэн.
  2. Бүрэлдэхүүн сургуулийн төгсөлтийн улсын шалгалтыг онлайн хэлбэрээр авах бүхий л бэлтгэл ажлыг хийв.
  3. Бүрэлдэхүүн сургуулийн ЭММТ”, “Био-Анагаах-ийн ангиудын төгсөлтийн улсын шалгалтыг онлайн цахим хэлбэрээр авав.
Шинээр боловсруулан сургалтанд ашиглаж дүн шинжилгээ хийгдсэн сорил:
     1. “Веб програмчлал” - 120 гаруй тест
     2. “Дүрс боловсруулалт”- 60 гаруй тест
     3. “Java програмчлал” - 50 гаруй тест
     4. “Дохио боловсруулалт”- 80 гаруй тест
     5. “Мэдээллийн систем, мэдээллийн технологи”- 80 гаруй тест

7. Оюутны эрдэм шинжилгээний ажил, дугуйлан, клуб удирдсан байдал
Оюутны клуб, дугуйлан удирдан хичээллүүлэх :
- ЭММТ-ийн ангийн оюутнуудтайгаа хамтран М – CLUB байгуулан удирдан ажиллуулж байна.
Сургуулийн хэмжээнд оюутнуудын дунд олимпиад болон түүнтэй адилтгах уралдаан, тэмцээн зохион байгуулах:
- 2010 онд Мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулсан.
- 2011 онд Улсын Сүлжээний технологийн анхдугаар олимпиадад оюутнуудаа бэлтгэн ажилттай оролцлоо.

II. Эрдэм шинжилгээ, судалгаа

1. Эрдэм шинжилгээний илтгэл, ханын илтгэл
2. Зохион байгуулсан хурал, семинар
  1. Монгол Германы хамтарсан “Mongolish Deutsche Bruecke байгууллагаас зохион явуулсан бүх салбарын семинарт мэдээллийн салбарт “Outsourcing” сэдвээр workshop бэлдэж танилцуулсан.
  2. Монголын “Залуу программистуудын холбоо”-оос зохион явуулсан “Мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөр стандартыг боловсронгуй болгох” сэдэвт семинарыг зохион байгуулалцсан.
  3. Тэнцвэржилтийн бодлогын зааг функцийг байгуулах сэдвээр МУИС-ийн МКС”ийн математик загварчлалын тэнхимд илтгэл тависан
  4. ЭМШУИС-ийн шинэ залуу багш нартай хамтран “Та-Шилдэг багш” сэдэвт семинарийг зохион байгуулсан.
3. Боловсролын зэрэг ахиулсан /гэрчилгээ авсан/
·         БСШУ-ны яам, ШУТИС-иас хамтран зохиосон мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх сургалт /2 кр/
·         МУИС-ийн МКС-ийн математик загварчлалын тэнхимд Тэнцвэржилтийн бодлогын зааг функцийг байгуулахсэдвээр Математикийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан
·         ЭМШУИС-ийн сургалтыгн албанаас “Анагаах ухааны боловсрол судлал” чиглэлээр явуулсан сургалтанд хамрагдаж 2 кредитийн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн.
III. Мэргэжил /Онолын тэнхим/

1. Мэргэжлээрээ ажилласан байдал
Мэргэжлийн дагуу ард иргэдэд зөвлөгөө өгөх
-       Хичээл зааж буй мэргэжлийн ангийн оюутнууддаа мэргэжлийнх нь талаар харилцан ярилцаж зөвөлгөө өгсөн.
-       Цахим хичээлийн багцийг бэлдэх програм хангамжийн талаар мэргэжлийн ангийн оюутнууддаа илтгэл тависан,
-       Цахим хичээлийн багцийг бэлдэх програм хангамжийн талаар бүрэлдэхүүн сургуулийн багш нарт зориулан гарын авлага, материал бэлдэж, сургалт явуулсан.
Лаборатори, кабинет хариуцан ажилладаг :
-       ЭМШУИС-ийн ерөнхий эрдмийн хичээлд зориулсан 60 компьютертэй сургалтын лаборатори байгуулж байнгын ажиллагаанд оруулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байнгын ажиллагааг хариуцаж ажилласан.
-       ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн харьяа Байгалын ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлан сургуулийг 2011 оны 01-р сараас хариуцан ажиллаж байна.
o   БУГСАС-ийн сургалт, олон нийтийн бүхий л ажлыг 2010-2011 оны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Үүнд:
§  Математикийн хичээлийг хуваарийн дагуу 10-11р ангиудад заасан. /13кр/
§  Хими, Биологи, Математик, Физикийн хичээлүүдээр 10, 11-р ангиудын дунд мэтгэлцээн, уралдаан , бага олимпиад, онол дадлага, сонирхолтой илтгэлийн уралдаануудыг зохион байгуулсан
§  Хими, Биологи, Математик, Физик, болон гадаад хэлний шат шатны (дүүрэг, хот, улсын) олимпиадуудад сурагчдын бэлдэж амжилттай оролцуулсан.
§  Түвшин тогтоох шалгалт, уламжлалт захиралуудын нэрэмжит шалгалтуудын материалуудыг бусад багш нартай хамтран боловсруулсан.
§  БУГСАС-ийн төгсөлтийн шалгаруулалтын комиссын ажлыг удирдан амжилттай зохион байгуулсан.
§  БУГСАС-д элсэх элсэлтийн шалгалтын номыг хэвлүүлсэн
§  БУГСАС-д элсэх элсэлтийн шалгалтын бэлтгэл курсыг 21-р дунд сургуулитай хамтран зохион байгуулав.
§  БУГСАС-д элсэх элсэлтийн шалгалт, элсэлтийг амжилттай зохион байгуулсан
Мэргэжлийн нийгэмлэг, холбооны гишүүн байж үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байдал:
  1. International Organization for Medical Physics (IOMP)-ийн гишүүн
  2. Монголын залуу программистуудын холбооны гишүүн
  3. Монгол Германы хамтарсан “Mongolish Deutsche Bruecke байгууллагын гишүүн
  4. Монголын математикчдын холбооны гишүүн

IV. Нийгмийн үйлчилгээ

1.Нийгмийн идэвхи :
Сургуулийн нэрийн өмнөөс урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон
  1. Багш нарын баярын урлагын арга хэмжээнд оролцсон.
ЭМШУИС-ийн 70 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Бурхан Халдун-ЭМШУИС-70” авто аялалыг Био-Анагаахын сургууль, АФМЗ тэнхимээс хамтран амжилттай зохион байгуулсан
      3. Био-Анагаахын сургуулийн Био-Анагаахын ангийн сургалтын хөтөлбөрийг БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэх комисст ажилласан, өөрийн үнэлгээний тайланг бичиж амжилттай магадлан итгэмжлүүлсэн.

2.Сургуулийн хэмжээний сургалтын болон бусад зөвлөл, комисст ажиллах :
  1. 2010, 2011 онуудын “ЭММТ”-ийн ангийн төгсөлтийн шалгалт авах коммист ажилласан.
  2. 2011 оны “Био-Анагаах”-ийн ангийн төгсөлтийн шалгалт авах коммист ажилласан.
  3. Нийслэлийн “Баянзүрх” дүүргийн математикийн олимпиадын ерөнхий шүүгчээр ажилласан.
  4. 2011 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон Профессор Ц.Дашдоржийн нэрэмжит Улсын математикийн 48-р олимпиадийн комисст ажиллав.