Ads 468x60px

Вебэд суурилсан сургалт


Уншигч хүрд

        

Анхны “сургалтын машин” нь 1588 онд Италийн инженер Agostino Ramelli Франц улсын хаанд уншихтөхөөрөмж бэлдсэнээр зохион бүтээсэн байна. Энэхүү унших төхөөрөмж нь урагш хойш гүйлгэх боломжтой мөн бусад зохиолууд руу очих боломжтой байжээ. 
1866 онд Halycon Skinner хамгийн анхны сургалтын машины патентийг бүртгүүлсэн байна. 1936 он хүртэл 700 хүртэл тооны ижил төстэй “дадлагажигч машин” бүртгүүлсэн байна.
1938 онд Голланд улсад анхны шугаман сургалтын программ хийгдсэн ба үүний тусламжтайгаар суралцагчид нь сургалтын материалыг жижгээр асуултуудын хамтаар товчлон бичиж танилцуулсан байна.
         1959 онд Crowder тэмдэглэгээ бүхий сургалтын программыг зохиосон байна. Энэхүү программд Сургалтын процесс нь бие даан ажиллах боломжтой болсон байна.


ХБНГУ-д 1964 оноос “сургалтын машин” хөгжиж  эхэлсэн бөгөөд эхэндээ бүлгийн сургалтын чиглэлтэй байсан байна. Жишээ нь Geromat III, энд суралцагч 3 зөв хариулт өгч байж сургалтын процессийг үргэлжлүүлдэг байсан байна. Мөн „Bakkalaureus“сургалтын программ. Энд анх удаа 64 хүртэлх тооны суралцагч паралел байдлаар суралцах боломжтой болсон мөн хүнд хөнгөний 3үетэй байсан байна.
1971онд NSF (National Science Foundation, USA)  компьютерт суурилсан сургалтыг зохион байгуулах зорилгоор 2 том төслийг хэрэгжүүлсэн байна. Эхнийх нь TICCIT (Time-shared Interactive Computer Controlled Information Television) байсан ба нөгөөх нь PLATO (Programmed Logic for Automatic Teaching Operation). Энэ 2 төслийн суурин дээр компьютерт тулгуурлсан сургалт нь ач холбогдолтой сургалт болохыг NSF  баталж чадсан байна.
Харин 70-аад оны үед байгуулж байсан сургалтын машинууд нь өнөөдрийн хэлийн кабинеттэй маш адилхан байжээ
“E-Learning” ухагдахуун нь 1990 оны дундуур “нээгдсэн” байна. Үүний дараагаар бусад “Сургуулиуд сүлжээнд...”, “Notebook-University”зэрэг ойголтууд мөн тодорхой болсон байна.
Монгол дахь өнөөгийн байдал
2010 он хүртэлх Зайн сургалтын үндэсний хөтөлбөр бталагдаж хэрэгжиж эхэлсэн боловч одоо хүртэл тодорхой үр дүн гарахгүй байгаа юм байна. Учир нь WBL-ыг дагнан олон нийтэд сургалт явуулж байгаа их дээд сургууль, албан байгууллага байхгүй байгаа бөгөөд хэд хэдэн их дээд сургуулиудын хувьд өөрийн сургуулийн мэргэжлийн зэрэг цол ахиулах сургалтанд ашиглаж байгаа боловч уг сургалт нь тэр бүр олон нийтийг хамарч чадахгүй байгаа байна.
Одоогоор интернэтэд байрласан хичээлүүдийг судалахад ихэнхи хувийг Англи хэл, мэдээллийн технологи, программчлалын хэлний хичээлүүд эзэлж байна. Эдгээр хичээлийн агуулгыг боловсруулагчид нь ихэнхидээ өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг хүссэн, эсвэл мэргэжлээр нь суралцсан боловч заах арга зүй, багш мэргэжил эзэмшээгүй хүмүүс учир эцэстээ ямар нэгэн сургалтад ашиглаж болох сургалтын цахим мэдээлэл, материал болж байна.
ЭМШУИС-ийн зайн сургалтын төв нь 2003 онд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зайн сургалтын үндэсний төвийг үүсгэсэн
Анагаах, биоанагаах, нүүр ам судлал, эм зүй болон уламжлалт анагаахын салбарын нийт 31 чиглэлээр 125 хичээл, 3125 тест бүхий сан бүрдүүлж интернэтэд байршуулсан
МДИ нь зайн сургалтын төвийг байгуулж, 21 аймаг, хотын Эрүүл мэндийн нэгдэл, газруудад үайн сургалтын техник (компьютер иж бүрдэл)-ээр хангасан
2007 оноос Web based MOODLE системийг өөрийн веб хуудсанд байршуулж уг системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, гарын авлага гаргасан
МДИ-ийн ЗССОТ өөс Хятад улсын Бээжин Нормал их сургуультай хамтран “Монгол-Хятадын зайн сургалтын хөгжлийн үнэлгээнээс бодлогын зөвлөмж боловсруулах” төсөл амжилттай хэрэгжсэн байна. (4 чиглэлийн мэргэжлийг харьцуулсан хэлэцүүлэг)
ЭМШУИС-ийн төгсөлтийн дараах сургалт. Магистр, докторын цахим сургалтын бүртгэл, мэдээллийн сан (бүртгэл мөн хичээл, төлбөр, шалгалт, элсэлтийн журам (2005-2007))
ЭМШУИС-ийн цахим номын сангийн үйл ажиллагаа (UNESCO CDS-ISIS, www.unesco.org/isis ) мөн захиалга үйлчилгээ, удирдлагын дэд системийг үүсгэсэн (Computerized Documentation System/Integrated Set of Information Systems)


Одоо явуулж буй эчнээ сургалт, төгсөлтийн дараах сургалт,мөн Монгол улсын газарзүйн онцлог, тархаж суурьшсан хүн ам зэргээс харахад интернэт суурилсан сургалтыг явуулах хэрэгцээ байгаа гэдэг нь тодорхой байна.
Монгол улсын 21 аймгийн төвүүд бүгдээрээ ихэнхи ихэнхи сумын төвийн хамтаар интернэтийн сүлжээнд холбогдсон бөгөөд “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд интернэтэд холбогдох цагийн үнэлгээ харьцангуй буурсан учраас орон нутгаас интернэтэд холбогдох зардал тэр хэмжээгээр багасаж байгаа нь WBL-ийг ашиглах боломж байгааг харуулж байна.

Интернэт (веб)-д суурилсан сургалт нь хичээлийн агуулга болон бусад сургалтын материалыг веб хуудсанд байршуулан, суралцагчид нэг дор цуглахгүйгээр сургагч болон суралцагчид хоорондоо интернэт ашиглан орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хоорондоо чөлөөтэй харилцан сургалтаа явуулдагаараа бусад сургалтаас онцлогтой юм.
Сургалтад хүрэх арга замын харьцуулалт

Интернэт/вебэд суурилсан сургалт
Бусад аргыг ашигласан сургалт
Хандах боломж
Dial-up, Cable, LAN,WAN
Утас, биеэр ирэх
Санхүүгийн үр ашиг
Цаг болон бусад материаллаг хэмнэлт,
Сонгосон төрлөөс хамаарч санхүүгийн үр ашиг нь өөр өөр байна.
Сургалтын тухай мэдээлэл тараах арга зам
Веб хуудас, И-мэйл, чат, хэлэлцүүлэг, бусад модуль
Хэвлэмэл материал, ном, CD, радио, FM, TV
Зөвлөлгөө өгөх
Веб хуудас, И-мэйл, чат, хэлэлцүүлэг, multiimedia conference
Хэвлэмэл материал, ном, CD, радио, FM, TV
Бүртгэл элсэлт
Онлайн
Шуудан, утас, факс, биеэр
Сургалтын агуулга материал
Файл, онлайн таталт
Хэвлэмэл материал, ном, CD, аудио, видео хуурцаг
Хичээл заах
Веб хуудас, И-мэйл, чат, хэлэлцүүлэг, multiimedia conference
Биеэр, радио, TV
Сургагч болон сурагчийн хоорондын холбоо
Веб хуудас, И-мэйл, чат, хэлэлцүүлэг, multiimedia conference
Утас, биеэр, захидал
Анги бүрдүүдлэлт
Online conference, egroups
Уулзалт, хурал
Төслийн хэсэг, баг бүрдүүлэлт
Online conference, egroups
Уулзалт, хурал
Хэсэг бүлгээрээ хэлэлцүүлэг хийх
Веб хуудас, И-мэйл, чат, хэлэлцүүлэг, multiimedia conference
Уулзалт, хурал
Даалгавар авах шалгуулах
Файл, имэйл, онлайн
Шуудан, уулзалт, биеэр
Хариу авах
Файл, имэйл, онлайн
Шуудан, уулзалт, биеэр

WBL болон түүнтэй холбоотой техникүүд
WBL нь маш олон төрлийн техник, технологид суурилж бас боловсрол судлалын шинжлэх ухааны олон янзын дүр төрхийг харуулж болно. Доорхи хувилбаруудын тухайд байнга маргаантай байдаг байна:
Web- болон Компьютер суурилсан сургалтын программууд
Компьютерт суурилсан сургалт нь орон зай, цаг хугацааны хувьд уян хатан хэрэглэж болох сургалтын программ хэлбэрээр дүрслэгдэх ба суралцагчид нь сургагч нар болон бусад суралцагч нартайгаа нүүр тулж харж байдаггүй. Энэхүү программ нь мультимедиа сургалтын агуулга (жишээ нь: хөдөлгөөнт дүрс, видео материал)-ыг агуулж байдаг ба ихэвчлэн CD-ROM эсвэл DVD  дээр бичигдсэн байдаг.
Сүлжээнд суурилсан сургалтыг санал болгодог мөн үүн дээр үндсэн тулгын чулуугаа тавьсан зүйл бол WBL. Энэ нь Компьютер суурилсан сургалтын цааших үргэлжлэл болон гарч ирсэн. Энд сургалтын нэгж нь хадгалах төхөөрөмжөөс биш харин интернэт болон интранэт дахь Веб сервэрээс дуудагддаг юм. Ингэснээрээ сүлжээний орчинд сургагч багш болон бусад суралцагчидтайгаа хамтран олон талтай илүү өргөн хүрээнд ажиллаж суралцах боломжийг олгодог. Цахим шуудан, мэдээ, чат, мөн хэлэцүүлгийн булангуудыг WBL санал болгож чаддаг ба мөн аудио, видео мэдээллийг ч шууд дамжуулах боломжтой.
Зохион байгуулах систем
Зохион байгуулах систем нь дигитал хэлбэрийн сургалтыг үүсгэн байгуулахад зориулсан багаж төхөөрөмж юм. Зорилго нь Е - сургалтын орчныг үүсгэн байгуулах мөн өргөтгөх. Энэхүү систем нь сургагчид сургалтын материалыг сүлжээнд тавих эсвэл CD-ROM дээр бичих боломжийг олгодог. HTML болон XML хэлний мэдлэг болон интернэтийн талаархи мэдлэг шаардахгүй амархан системүүд ч байдаг.
Зохион байгуулах системийн загварууд:
  1. Хэвлэл мэдээлэлд зориулсан Editor-ууд  (HTML-хуудсууд, График, Хөдөлгөөнт дүрс, Симуляцууд, Аудио- болон Видео дамжуулалт, дасгалууд),
  2. Сургалтын материал-Хуудсууд зориулсан Editor-ууд
  3. Курс, сургалтад зориулсан Editor-ууд
Зарим ЗБС нь дээрхи боломжуудыг бүгдийг нь агуулсан байдаг бөгөөд энэ нь онлайн төрөл бүрийн мэргэжлийн болон динамик сургалтын материалыг боловсруулж сургалтыг зохион байгуулах боломжтой гэсэн үг юм.
ЗБС нь үйлдлийн хувьд энгийн байх тусам агуулгын хувьд хашигдмал байдаг. Агуулгын хувьд өргөн хүрээг хамарсан ЗБС-тэй ажиллах нь ихэнхидээ нэлээн удаан хугацааг түүнтэй ажиллж сурахад зарцуулах болдог.
Learning Management Systeme
Сургалтын орчин
Сургалтын орчин нь ОНЛАЙН ба/эсвэл зайн сургалтуудад зориулсан сургалт, сургалтын процесс мөн зохион байгуулах болон бүртгэх бүрэн ажлын явцыг илтгэж чадсан цогц системийг ойгож болно.
LMS –ийн үүргийг доор сийрүүлэн бичвэл:
Төлөвлөлт
Энд онлайн курс болон семинар төлөвлөх, сургалтын төлөвлөгөө, түвшин тогтоох тестүүд, сургалтын загвар, болон ажлын бүлгүүдийг хуваарилах, бүхий л бэлтгэл ажлууд орно
Бүртгэл
Онлайн бүртгэл, материалын захиалга
Сургалтын материалын бэлтгэл ажил
Хадгалагдсан сургалтын материалууд нь төрөл бүрийн загваруудад бэлтгэгдэх
Certification
Сургалтын явцыг үнэлэх, тооцох (e-Skills)

E-Learning-ын хэлбэрүүд
Content Sharing
Зарим веб хуудсуудад сургалтын нэгж, материалуудыг солилцохыг зөвшөөрдөг. Үүгээрээ тухайн сургалтын материалыг сайжруулах, түвшинг тогтоох, чанаржуулах сайн талтай. Мөн ашгийн болон ашгийн бус хэлбэрээр сургалтын материалуудыг зарим веб хуудсуудад тавихыг зөвшөөрдөг.
Learning Communities
Ижил зорилготой ба/эсвэл ижил салбарын сонирхолтой бүлгүүд нэгдэж нэгдсэн мэдээллийн болон холбооны системээр нэг мэдлэгийн баазыг үүсгэж болно. Энэ сургалтын холбооны гишүүн бүр нь өөрийн мэддэг, чаддаг бүрийг авчирч нэгтгэх замаар энэхүү мэдлэгийн бааз, хамтын сурах процесс нь хүрээгээ тэлж байдаг.
Virtual Classroom 
Холбооны хэрэгсэл болон газар нутгийн хувьд тусгаарлагдсан суралцагч, сургагч 2-ыг хооронд нь интернэтээр холбож байдаг виртуал ангийг хэлдэг. Энэ нь бас сургалтын синхрон хэлбэрийг үзүүлэ чаддаг.
 Blended Learning
Computer-Supported Cooperative Learning
Computer-Supported Cooperative Learning (CSCL) Компьютерт суурилсан мэдээлэл болон холбооны техник, технологийг ашиглан хамтран суралцах арга хэлбэр.
Web Based Collaboration
Web Based Collaboration ухагдахуун нь Интернэтийн сүлжээнд нэг сургалтын зориготойгоор хамтран ажиллахыг хэлдэг юм байна.
Whiteboard
Whiteboard нь яг л самбар эсвэл үзүүлэн шиг. Хэрэглэгч нь сүлжээгээр дамжуулан нэг үзүүлэн эсвэл самбарыг хамтран зурах мөн бичих боломжийг олгодог.
Business TV
Rapid E-Learning
Microlearning
Энэ үгийн доор маш олон сургалтын жижиг хэсгүүдийг богино алхамуудтайгаар веб эсвэл гар утсаар дамжуулахыг хэлдэг.
E-Learning-ын сайн ба муу талууд
Ихэнхидээ E-Learning-ыг 21-р зууны сургалтын хэлбэр гэж дүгнэдэг ч уламжлалт сургалтын арга хэлбэрийг орлож чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ энэ сургалтын хэлбэр нь сургалтын системийн маш сайн туслах хэлбэр болж болно. Холимог (“hybride Lernarrangements”) сургалтын арга хэлбэрээр сурах үйл явц төгсжиж болно.
WBL-ийн давуу талууд
  • Курсууд нь уламжлалт сургалтын материалыг бодвол олон талаар боловсруулж болохуйц
  • Уламжлалт шулуун бодох, сурахыг халж сүлжээний хэлбэрийн, уян хатан сурах боломжтой
  • Сургалтаа өөрөө бие даан хянах чадварыг нэмэгдүүлдэг
  • Синхрон байдлаар хамтран ажиллах бооломжтой
  • Цаг хугацаа орон зайнаас үл хамааран суралцах
  • „just in time“ суралцах боломжтой
  • Ажлын цагийг тохируулан суралцах
  • Сургалтын материал болон түүний давталтын талаар санаа
  • Аудио болон Видео сургалтын материалыг маш хялбар холбох боломжтой
  • Өөрийн мэдлэг чадварт (Сурах темп, сургалтын дараалал) тулгуурлан бие даан сурах боломжтой
·         Бүх төрлийн сургалтыг бичих суваг нь нээлттэй (Унших, Аудио, Видео, Хөдөлгөөнт дүрс гэх мэт.)
·         Суралцагсад дурын байрлалаас (интернэт сүлжээтэй) цаг хугацаанаас үл хамааран өөрсдийн боломжит цагаар суралцах
·         Сургалтын материалыг шинэчлэх, өөрчилөхөд хялбар, тухайн хичээлтэй холбоотой шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжтой
·         Шавь төвтэй сургалтын орчинг бүрдүүлдэг ба суралцагчаас бие даасан, идэвхтэй үйл ажиллагааг шаарддаг
·         Мэдээллийг зөвхөн унших бус сонсох, өнгө, дүрс, хөдөлгөөнийг харах боломжтой
·         Сургагч, суралцагчийн хоорондын эргэх холбоо сайн
·         Сургалтын материал нь багшийг орлохуйц сайн боловсрогдсон байдаг түүнийг бусад төрлийн зайн сургалт, танхимын сургалтад ашиглах боломжтой.
·         Суралцагчид тохируулсан эзэмшихэд хялбар сургалтын технологитой
·         Суралцагчийн сургалтад хандах оюуны оролцоог нэмэгдүүлдэг
·         Суралцагсад сургалтад хамрагдсанаар компьютер болон интернэт ашиглах мэдлэг чадвар дээшилж, бие дааж сурах, ажиллах чадвар нь сайн болдог
·         Суралцагсадын нас  хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, гадаад төрх, ажил мэргэжил, тахир дутуугийн байдал зэрэг нь бусдад үл харагдах учир сургалтад бүх суралцагсад дээрхи зүйлүүдээр үл ялгагдана.
·         Унаа, хэвлэлт, самбар, шохой, цаас, анги танхим (зарим тохиолдолд) зэргийн зардлыг хэмнэдэг
·         Сургалтын хамрах хүрээ нь маш өргөн. Техникийн боломжтой мөн гадаад хэлний хүндрэлгүй бол дэлхийн хэмжээнд явагдах боломжтой
·         Суралцагч нь гэрээсээ болон ажлын байрнаасаа холдохгүйгээр суралцах боломжтой
·         Суралцагсадын хичээлд хандах хандлага, оролцоог үнэлэхэд хялбар
·         Төрөл бүрийн онцгой байдалд сонгогдох боломжтой
Интернэт (веб)-д суурилсан сургалтын муу тал нь
  • Боловсрол судлаачид энэ салбарт маш бага хэмжээгээр ажилладаг
  • Техник, техникч 2 зах зээлийг тодорхойлдог
  • Сургалтын агуулгын үзүүлэнгүүд нь боловсролын талаас биш ихэнхидээ техникийн талаас бодогдсон байдаг.
  • Дэлгэцний ард сууж сурах нь цааснаас сурахаас илүүтэйгээр хүнийг ядраадаг
  • Багш болон сургагчид өөрсдөө ажиллах ёстой учир тайлбарлах нь багасдаг.
·         Ажлын болон амралтын цаг дээр нэмэлт цагийг зарцуулах шаардлагатай учир цаг бага гардаг
·         Шалгалт болон эссе бичих, судалгаа, асуулга явуулах зэрэг гадны хяналтгүй үед бусдаас тусламж авах, бусдаар гүйцэтгүүлэх боломжтой
·         Компьютер, техникийг ашиглах чадвар дутуу, мөн интернэтийн хурдны удаан байдлаас хамаарч сургалтаас буцах тохиолдол байна.
·         Сургагч багш нар зарим тохиолдолд суралцагчаас илүүтэй сургалтын техник, технологийн явцад анхаарал тавих явдал байна
·         Суралцагч нь сургагчтай нүүр тулж уулзахгүйгээс компьютертэй ажиллан суралцах идэвхи сулардаг
·         График, дүрсийг үзэх, дуу авиаг сонсоход зарим суралцагчийн ашиглаж буй техник шаардлага хангахгүй байх
·         WBL нь бие даан суралцах, сургалтыг өөрөө хөтлөн явуулах, өөрийгөө хянаж ажиллах, өөртөө шаардлага тавин суралцахыг шаарддаг. Энэ нь зарим суралцагчид амаргүй байдаг.
·         Сургалтын шинэ материалуудыг ашиглахгүй хуучнаа шинэчилэхгүй байх явдал байна.
·         Суралцагсад танхимийн сургалттай адил саналаа шууд хэлэх, ойлгоогүй зүйлээ шууд асуух боломжгүй, зэрэгцээ бус ярилцлагын (чат хэлбэрийн) үед буруу ойлголцох явдал гардаг
·         Суралцагчид нэг дор цуглардаггүй учир тухайн суралцагч ганцаараа суралцаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг
·         Хичээлийн агуулга, материал болон хэлэцүүлгийн хэсэг нь бусдад сүйтгэгдэх явдал гардаг
·         Зохиогчийн эрхийн асуудал их зөрчигддөг
Зохиогчийн эрх зөрчигддөгөөс үүдэн нээлттэй эрхийн бүтээлүүд ихээр гарч ирсэн. Нээлттэй эрхийн бүтээлүүд (агуулга) нь дараах үйлдлүүдийг зөвшөөрдөг.
·         Олшруулах эрх
·         Бусдад дамжуулах
·         Сайжруулан өөрчлөх
Зохиогчийн эрхийн асуудалд хамгийн ихээр хөндөгдөж байгаа  зүйл бол интерэнт дэх бүтээлүүд гэж хэлж болно. Хэрэглэгчид мэдээ, материалыг бусад веб рүү хуулах, дуу хөгжим, видео бүтээлүүдийг татаж аван CD болгон хувилах, олшруулж зарах, зохиол бүтээл, тоо баримт, мэдээ мэдээллийгзөвшөөрөлгүй орчуулах, өөрийн бүтээлд зохиогчийн нэрийг дурдахгүйгээр ашиглах зэрэг сөрөг үзэгдэл байдаг байна.
Иймээс WBL –ыг зохион байгуулах бол зөвхөн оролцож байгаа суралцагсдад харагдаж байх үүднээс бодож хэрэглэгчийн данс үүсгэн сургалтад оролцох боломжоор хангагдаж байхаар зохион байгуулах нь зүйтэй юм. Ингэснээрээ сургалтын агуулга материалын баталгаатай байдал мөн суралцагчдын хүлээх үүрэг хариуцлага нь өндөрсөнө.
Веб хуудсанд байршуулсан мэдээллүүдийн хувьд нээлттэй агуулгын лицензийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд хэрэглэгчид уг бүтээлийг хэрэглэсэн ч тухайн бүтээлд зохиогчийн нэрийг байнга дурдаж болно.
WBL-д хамрагдаж буй хүмүүсийн бүлэг
  • Сурах хүсэл эрмэлзлэлтэй ч алслагдсан нутагт ажиллаж амьдардаг
  • Ажлынхаа хажуугаар сурах сонирхолтой
  • Гэр бүлээ удаан хугацаагаар орхих боломжгүй
  • Тогтсон ажил мэргэжилтэй, ажлын байрнаасаа суралцан мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэгчид
  • Эрдмийн зэрэг цол горилогчид
  • Гэрийн эзэгтэй нар
  • Тахир дутуу иргэд
Сургагч багш нь суралцагсдын онцлогоос хамаарч суралцагсдыг урамшуулах, дэмжих аргыг түлхүү хэрэглэж сурах хүсэл эрмэлзлэлийг байнга сэргээж ажиллах шаардлагатай.
Хүйтэн уур амьсгалтай
Бүлээн уур амьсгалтай
Суралцагчийн онцлогоос хамаарч суралцагсдыг 2 хэсэгт хуваан үздэг.
Introvert - Бүрэг ичимхий, бусдын өмнө өөрийгөө нээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй суралцагсдыг хэлнэ. Энэ суралцагсад идэвхитэй оролцдог
Extravert – Нийтэч, бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг, гадаад орчин руугаа илүү ханддаг суралцагсадыг хэлдэг. Тэд сургагч болон бусад суралцагчдад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байна гэж үздэг.
Вебэд суурилсан зайн сургалтын загвар материалууд
Сургалтын хөтөлбөр
-       Курсын тодорхойлолт (Курсын нэр, өгөх мэдлэгийн түвшин, үргэлжлэх хугацаа, багтаамж зорилгыг багтаасан байх)
o   Зорилго, зорилт
o   Сургалтын хэлбэр
o   Суралцагч
o   Үргэлжлэх хугацаа
o   Багтаамж
o   Агуулга
Хөтөлбөрийн стандарт
-       Удиртгал
-       Агуулгын стандарт
o   Сэдэвчилсэн төлөвлөгөө
o   Чат, хэлэлцүүлгийн сэдэв
o   Даалгаварын сэдэв
-       Аргазүйн стандарт
-       Үнэлгээний стандарт
-       Ашиглах материалын жагсаалт
Суралцагчийн хөтөч (Syllabus)
Зайн сургалтын материал
-       Сургалтын материал
-       Нэмэлт ашиглах материалын жагсаалт
-       Шалгалтын тест
Сургалтад тавигдах шаардлага
-       Зорилго
o   Тухайн сургалтын зорилгыг тодорхойлно
o   Зайн сургалтын зохион байгуулалт
o   Сургалтын бүтэц
o   Хичээл хоорондын уялдаа холбоо
-       Нэгжийн зохион байгуулалт
o   Тухайн сургалтын агуулгыг жижг хэсгүүд болгон хувааж, мэдээллээ багцлан, нэгжид нэг сэдвийг тусгах
-       Гүйцэд байх
-       Давталт
-       Дүгнэлт
-       Сонирхолтой байх
Сургалтын материалыг бэлгэхэд тавигдах шаардлага
Өгүүлбэр бичих
Богино өгүүлбэрээр утга санаагаа илэрхийлэх
Нэг өгүүлбэрээр нэг л санааг гаргах
Ойлгоход хүнд, олон утгатай, сул үгүүдийг хэрэглэхээс зайлсхийх
Өгүүлбэрийн хэллэг ойлгомжтой, хялбар байх
Уншигчид шууд хандсан байдлаар өгүүлбэрээ зохион байгуулах
Шаардлагатай газар дэлгэрэнгүй нэмэлт тайлбарийг хийх
Зохион байгуулах
Өгүүлбэр, хэсгүүдийг логик дарааллын дагуу байршуулах
Өгүүлэх гэж буй үндсэн санаагаа хураангуйлах
Сэдвийн гол санааг гарчиг болгох
Сэдвүүдийн гарчгийг агуулга болгох
Хэвлэлийн зарчмууд
Чухал хэсгүүдийг тодруулах
Параграф хооронд мөр алгасах
Үсгийн шрифтийг тод харагдахуйц мөн хэмжээг тохируулах
Өнгийг тохируулах

Шалгалтын тестэд тавигдах шаардлага
Сургалт нь уг сэдэвтэй холбоотой тесттэй байна
Тестийн хэлбэрүүд: Олон хувилбарт тест, уялдуулан сонгох тест, төгс үнэн хариулт сонгох, эссе бичих

Robin Mason Онлайн курсыг алхамчлагдсан байдлаар доорхи хэсгүүдэд хуваасан байна.:
  • 1. Content + Support Models: (Informationsmodell, statische Website) Онлайн идэвхтэй байдал нь хамгийн ихдээ нийт сургалтын хугацааны  20% нь байна. Энд интернэт нь туслах үүргийг гүйцэтгэнэ. (E-Mail бичих , Материалын Download гэх мэт )
  • 2. Wrap Around Model: (Синхрон хэлэлцүүлгийн форум) Веб-тэй харицах, үл харицах идэвхи нь 50%, Идэвхийн төв нь нүүр-нүүр сургалтын хэлбэрт үлдэнэ.
  • 3. Integrated Model: (100 %  E-Learning) Бүх идэвхийн цөм нь интернэтэд болж өнгөрнө.
Gilly Salmon (Salmon 2000) Эхлэн суралцагчаас мэргэжлийн суралцагч болох замыг 5 алхамд хуваасан байна:
  • 1. Элсэлт ба мотиваци: Энэ үед өөрийнхөө компьютерийн орчинг ирээдүйн е-сургалтад бэлтгэнэ. Энэ нь зарим механик тохиргоо, техник болон программ хангамжийг бүрдүүлэх мөн өөрийн бие даасан чанарыг дээшлүүлэх. Энэ үед шууд е-сургалтын орчинд орохгүйгээр харин урьдчилан бусад мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авахыг илүүд үзэх, учир нь энэ үед сурах бүх эрмэлзлэлийг зогсоох нь их байдаг.
  • 2. Онлайн байх: Техникийн болон бие даасан чанарууд хангагдсан бол зарчмын хувьд е-сургалтын орчинд хөл тавьж болно. Энэ үед маш олон функцүүд тодорхой биш байдаг ба суралцагч өөрөө энэ бүгдийг нээж, мэддэг.
  • 3. Мэдээллийн солилцоо: Энэ үед мэдээллийн шинэ салбарт мэдээллийг идэвхитэй солилцох болно. Программ хангамжийн функцүүд нь улам их хэрэглэгддэг. Мэдээллийг ангилах, архивлах, хайх, эрэмбэлэх, загварчлах чадварууд
  • 4. Мэдлэгийн байгуулалт: Суралцагч нь е-сургалтыг чөлөөтэй, уян хатан ашигладаг болно. Мөн зөвхөн сургалтын материалыг ашиглах ч биш бусад суралцагсадтайгаа хамтран суралцаж эхэлнэ. Ө.х бие биеээсээ сурна.
5. Хувийн зохион байгуулалт: Энэ үед суралцагч зөвхөн сургалтын процессийн агуулгатай ажиллах биш харин түүнийг мөн зохион байгуулах чадварыг олно. Ө.х бие даан е-сургалтад хамрагдах түүнд ажиллах бүрэн чадвартай болно.
Тулгарч буй шаардлагууд
WBL-ыг сурталчлах, бүх нийтэд таниулах талаар тодорхой ажил хийх
WBL-ын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн баг бүрдүүлэх
WBL хэлбэрээр явагдах хичээлийн агуулга, стандартыг боловсруулах, хэрэглэх программ хангамжуудыг хэрэглэгчид ойр болгож сайжруулах
WBL-ын талаар сургалт явуулах, WBL-ийн үнэлгээний нэгдсэн стандартыг гаргах, сургалтын стандартад тохируулсан агуулгыг шинээр гаргах
Их дээд сургуулиудын туршилтын WBL хэлбэрийн сургалтуудыг бусдад түгээж мөн суралцагсдад албан ёсны гэрчилгээ олгох
WBL-чиглэлээр дагнаж буй байгууллагууд хамтрах, нэгдсэн цахим мэдээллийн баазтай болох
Шаардлага хангасан WBL-чиглэлийн хуудсуудын домайныг (www.user.edu.mn) хямд төсөр үнээр олгох боломжийг нэмэгдүүлэх
Сургалт явуулахад бэлэн байгаа эхийг сайжруулан хөгжүүлж ашиглах
Интернэтийн үйлчилгээний үнийг бууруулж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
Домайн нэр авах, байршуулах үйлчилгээний үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаас авсан ханш
Wеб байршуулах үйлчилгээний талаар
Улаанбаатар хотын хэмжээгээр нийтдээ 70 гаруй интернэт кафе болон түүнтэй ижил төстэй үйлчилгээний газар байдаг бөгөөд дундаж цагийн хөлс нь 500 ₮ байдаг байна.