Ads 468x60px

Дүрс боловсруулалт


Нэг: Удиртгал
1.    Хичээлийн нэр:Дүрс боловсруулалт
2.    Индекс: MID-I41
3.    Кредит: 2,4 кр Лекц-16 цаг, Семинар 32 цаг
4.    Мэдлэгийг дүгнэх хэлбэр: Лекц болон семинараар олж авсан мэдлэгийг гардангаар баталгаажуулан дүгнэх, бие даалтаар бодлого бодуулах улирлын төгсгөлд шалгалт авах
5.    Цагийн ачаалал: Долоо хоногт лекц 2 цагаар, семинар 4 цагаар хичээллэж нийтдээ 2,4 кредит биелүүлнэ
6.    Хичээлийн залгамж холбоо: Электроник, Дохио боловсруулалт, Эмнэлгийн техникзэрэг мэргэжлийн хичээлүүд
7.    Сургалтын түвшин: “Дүрс боловсруулалт” хичээл нь  Эрүүл Мэндийн Мэндийн Технологич мэргэжлийн бакалавр бэлтгэх шатны сургалтанд судлана


Хоёр: Агуулгын стандарт
1.    Хичээлийн товч тодорхойлолт:Дүрс боловсруулалтын шинжлэх ухаан нь зурагтай ажиллах шинжлэх ухаан бөгөөд орчин үед олон салбарт ашиглагдаж байгаагаас анагаах ухааны салбарт түлхүү хэрэглэгдэж байна. Өнөөгийн анаагах ухааны салбарт хэрэглэгдэж байгаа техник тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгсэлүүд зурагтай болон дүрстэй ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор дүрсийг сайжруулах өөрийн хүссэн хэмжээнд засаж боловсруулах талын мэдлэгийг оюутанд хүргэх.

2.    Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
-          Дүрс боловсруулалтын арга технологитой танилцах
-          Дүрс боловсруулалтын MATLAB програмын эзэмшсэн байх
3.    Зайлшгүй  эзэмшвэл зохих чадвар:Дүрслэл оношлогооны төхөөрөмжүүдийн дүрслэх, хадгалах технологийн танилцах,Дүрс боловсруулалтын Матлав программ дээр дурын зураг, дүрсийг өөрийн хүссэн дүрс болгон хувирган өөрчлөх, боловсруулалт хийх чадвартай болох.

Гурав: Аргазүйн стандарт
1.    Сургалтын хэлбэр
-          Хичээлийн танхим болон компьютерийн лабораторт төлөвлөгөөний дагуу лекц семинарын сэдвийг судлах
-          Асуудал дэвшүүлэн хэлэлцэх
-          Бие даалтаар баталгаажуулах






2.    Сургалтын аргууд
Хичээлийнсэдэв, хэлбэрээсхамааруулан
ü  Уламжлалтердийнүзүүлэнтаниулахматериалашиглах
ü  Асуудалдэвшүүлэншийдвэрлэх
ü  Биедаалганэрэлхайгуулхийлгэх
  1. Тодорхойсэдэвчиглэлээрэрэлхайгуулхийлгэж, номсурахбичигбаинтернеташигланмэдээлэлолжавчмэдлэгээөргөжүүлэх, мэргэжлийнчиглэлийнхээталаармэдээлэлолжавахаргабарилдбиедаансуралцана.  

Дөрөв: Үнэлгээний стандарт
1.    Үнэлгээг хичээлийн явцын үнэлгээ, хичээлд оролцож буй идэвхи чармайлт, б, улирлын эцсийн шалгалт зэргийн хувиар тооцоолж гаргана.
2.    Үнэлгээний үндэс нь рейтинг оноо байх бөгөөд уг оноог дараах томъёогоор бодно.
Ро=(2*ЯРО+3*СБРО+5*ШРО)/10
Үүнд: РО – рейтинг оноо, ЯРО – явцын рейтинг оноо, ШРО – шалгалтын рейтинг оноо, СБРО – сэдэвийн бүлгийн рейтинг оноо, ШРО – шалгалтын рейтингийн оноо
Үсгэн дүн
Тоон дүн
Процентын дүн
A
4
90 – 100
B
3
80 – 89
C
2
70 – 79
D
1
60 – 69
F
0
0 – 59