Ads 468x60px

ЭМШУИС-ИЙН БАГШИЙГ АТТЕСТАТЧЛАХ ЖУРАМ


ЭМШУИС-ИЙН БАГШИЙГ АТТЕСТАТЧЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.
1. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага, их сургуулийн багш хөгжүүлэх бодлого өөрчлөгдсөнтэй уялдуулан багшийг хөгжүүлэх, чадавхижуулах зорилгоор багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгоход энэхүү журмын зорилго оршино.        
2. Энэхүү журмыг их сургуулиас багшид тавигдаж байгаа шаардлагын дагуу багшийн гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг нэгтгэн үнэлэхэд баримтална.
3. Багшийн үйл ажиллагааны үнэлгээ нь хөдөлмөрийн гэрээг сунгах, албан тушаалын зэрэглэлийг тогтоох, шагнаж урамшуулах, багшийн ажлыг үнэлэх гол шалгуур болно.
4. Журмыг ЭМШУИС-ийн Захиргааны зөвлөл, тэнхимийн эрхлэгчид болон бүрэлдэхүүн сургуулийн тэнхим, багш нарын хурлаар хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталж мөрдөнө.
5. Багшийн үйл ажиллагааг 3 жил тутамд нэг удаа үнэлэх ба үнэлгээнд ЭМШУИС-ийн үндсэн болон цагийн багш нар бүрэн хамрагдана.


Хоёр. Багшийн үйл ажиллагааны үнэлгээний зарчим, агуулга
1.      Багшийн ажлыг Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчид үнэлнэ.
2.      Багшийг үнэлэх үйл явц нь шударга, ил тод, нээлттэй, бодитой байна.
3.      Багшийг үнэлэхэд “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, холбогдох эрхзүйн баримт бичгийг удирдлага болгоно.
4.      Багшийн ажлыг сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, мэргэжил, нийгмийн үйлчилгээ гэсэн 4 чиглэлээр үнэлнэ (1-р хавсралт).

Гурав. Багшийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх арга, аргачлал
Багшийн ажлыг үнэлэх үйл ажиллагаа

1.ЭМШУИС-ийн үндсэн болон цагийн багш нар Сургалтын Бодлого Зохицуулалтын Албанаас заасан хугацаанд сүүлийн 3 жилийн дотор хийж гүйцэтгэсэн ажлын тайланг зааврын дагуу (2-р хавсралт) бичиж, тэнхимийн эрхлэгч, сургуулийн захирлаар баталгаажуулан Сургалтын албанд ирүүлнэ.  
2.Багшийн ажлыг үнэлэхдээ Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба тусгай асуумж (3-р хавсралт)-аар оюутнуудаас санал авч, түүний дүнг оролцуулан дүгнэнэ.
3. Тэнхимийн хамт олон багш нэг бүрийн тайланг хэлэлцэж, багшийн ажлын талаар тэнхимийн эрхлэгч тодорхойлолт (нэг хуудас) гаргана.
4. Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчид  багшийн ажлын тайлантай танилцаж, түүнд тайлагнасан үйл ажиллагаа болон шалгуур үзүүлэлтийн биелэлтийг холбогдох бичиг баримтанд үндэслэн, шалгуур тус бүрээр үнэлгээ өгнө /1-р хавсралт /.
5. Тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт, оюутны үнэлгээ, багшийн ажлын тайланг үндэслэн Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба багш нэг бүрийн үндсэн үүрэгт ажилд нэгдсэн үнэлгээг өгнө.
6. Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба багшийн  аттестатчлалын дүнг нэгтгэн ЭМШУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулна.
7.Үнэлгээг бодохдоо багшийн ажлын чиглэл бүрээр биелүүлбэл зохих онооны хэдэн хувийг биелүүлснээр  үнэлнэ.  Үүнд:
А (авбал зохих онооны 85-100%): тухайн төрлийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ их сургуулийн хэмжээнд хамгийн сайн багш
В (авбал зохих онооны 70-85%): ажлын гүйцэтгэл нь дундач түвшинд байгаа багш
С (авбал зохих онооны 60-70%): ажлын гүйцэтгэл нь зарим шалгуурыг хангах талаар дутагдалтай боловч мэргэжлийн туслалцаа дэмжлэгтэйгээр хангалттай хэмжээнд хүрэх найдвартай багш
D (авбал зохих онооны 0-60%): ажлын гүйцэтгэлээр хангалтгүй буюу зохих минимум стандартыг хангаагүй багш.
    8.Заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй багшийн ажлыг хангалтгүй гэж үнэлнэ.


                                                                                                       




1-р хавсралт

Багшийг аттестатчлах шалгуур үзүүлэлт

д/д
Үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт
Оноо
I. Сургалт
1
Багшийн цагийн ачааллын биелэлт
Төгсөлтийн өмнөх сургалтаар бүрэн биелүүлсэн
5
2
Сургалтанд нэвтрүүлсэн шинэ арга
Дадлагын хичээлд нэвтрүүлсэн шинэ арга технологи /3-аас дээш дадлагын хичээлд/
3
Лекцэнд нэвтрүүлсэн шинэ арга, технологи /3-аас дээш лекцэнд /
3
Сургалтанд шинэ арга нэвтрүүлсэн талаар патент, зохиогчийн эрх авсан 
5
3
Бичсэн сурах бичиг, гарын авлага
Сурах бичиг дангаараа бичсэн /20-оос дээш  хэвлэлийн хуудас/
4
Сурах бичиг дангаараа бичсэн /20 хэвлэлийн хуудас хүртэл/
3
Хамтарч бичсэн сурах бичиг
2
Гарын авлага бичсэн
1
4
Хичээлийн нэмэлт материал боловсруулсан байдал
СD, DVD /2 ба түүнээс дээш сургалтын кино/
2
Шинээр бэлдсэн бэлдэц, биет үзүүлэн, шинээр нэвтрүүлсэн  лабораторийн ажил, туршилт, программ, болон түүнтэй адилтгах хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүн /3-аас дээш/ 
2
5
Оюутны үнэл-гээнд хийсэн шинэчлэл
Шинээр боловсруулсан эмнэлзүйн тохиолдол, шалгах хуудас /10-аас дээш/
2
Шинээр боловсруулан сургалтанд ашиглаж дүн шинжилгээ хийгдсэн сорил /20-с дээш/
2
Оюутны үнэлгээнд нэвтрүүлсэн шинэ арга
5
6
Сургалтын бод-лого боловс-руулахад оролцсон эсэх
Сургалтын бодлого зохицуулалт, дүрэм журам боловсруулахад оролцсон
2
Хичээлийн хөтөлбөр, стандарт шинээр боловсруулсан /шинээр нээгдсэн ангид/
2
7
Оюутны эрдэм шинжилгээний ажил, дугуйлан, клуб удирдсан байдал
Оюутны эрдэм шинжилгээний ажлын удирдаг-чаар ажилласан /2-оос дээш тооны ажилд/
2
Оюутны клуб, дугуйлан удирдан хичээллүүлэх
2
Сургуулийн хэмжээнд оюутнуудын дунд  олимпиад болон түүнтэй адилтгах уралдаан, тэмцээн зохион байгуулах /2-оос дээш/
1
8
Багшийн талаарх оюутны санал асуулгын дүн
Нийт оюутнуудын 70%-с дээш “багшийн ур чадвар сайн” гэж үнэлсэн
1
Нийт оюутнуудын 70%-с дээш “багшийн ёс зүйн зөрчилгүй” гэж үнэлсэн
1
Оюутнуудын 70%-с дээш “багшийн заасан хичээлд сэтгэл ханамжтай” гэсэн
1

Биелүүлбэл зохих оноо

33
II. Эрдэм шинжилгээ, судалгаа
1
Эрдэм шинжилгээний илтгэл, ханын илтгэл
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд
4
Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд /2-аас дээш/
2
Сургуулийн эрдэм шинжилгээний хуралд /4-өөс дээш/
1
2
Хэвлүүлсэн өгүүлэл
Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн
4
Дотоодын сэтгүүлд /5-аас дээш/
2
3
Зохион байгуулсан хурал, семинар
Олон улсын хурал
2
Үндэсний хэмжээний хурал, семинар /2-с их/
1
Сургуулийн хэмжээний хурал семинар /4-с их/
1
4
Боловсролын зэрэг ахиулсан
Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан
8
Боловсролын докторын зэрэг хамгаалсан
6
5
Төсөл, гэрээт ажилд оролцсон
Удирдагчаар ажилласан
3
Гүйцэтгэгчээр ажилласан
2
6
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч, шүүмжлэгч, зөвлөхөөр ажилласан
Магистрын удирдагчаар ажиллаж, магистрант амжилттай хамгаалсан
2
Докторын удирдагчаар ажиллаж, докторант амжилттай хамгаалсан
3
ШУ-ны докторын зөвлөхөөр ажилласан, хамгаалалт амжилттай болсон
2
Эрдэм шинжилгээний ажлын албан ёсны шүүмжлэгчээр ажилласан /3-аас дээш ажил/
1
7
Патент, зохиог-чийн эрх авсан
Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр патент, зохиогчийн эрх авах
5
8
Сэтгүүлийн редактор
Сэтгүүлийн редакцийн зөвлөлд ажилласан
2
9
Захиалгат ажил гүйцэтгэсэн эсэх
Төр, засгийн газрын захиалгаар боловсруул-сан хууль, дүрэм, үзэл баримтлал, төсөл
2
Бусад байгууллагын  захиалгаар боловсруул-сан дүрэм, журам, үзэл баримтлал, төсөл
1

Биелүүлбэл зохих оноо

13
III. Мэргэжил /Эмнэлзүйн тэнхим/
1
Зөвлөхөөр ажилласан байдал
Үндэсний хэмжээнд
3
Нэгдсэн болон клиникийн төв эмнэлгийн
2
Дүүргийн эмнэлэг, ЭМН-ийн
2
2
Мэргэжлээрээ ажилласан байдал
Тасгийн эрхлэгч
2
Эмчлэгч эмч
2
Лаборатори, кабинет хариуцан ажилладаг
2
ЭМЯ болон бусад байгууллагын захиалгаар мэргэжлийн гэрээт ажил гүйцэтгэх
1
3
Мэргэжлээрээ гаргасан амжилт
Оношлогоо, эмчилгээ, сувилгаанд шинэ арга нэвтрүүлсэн
5
Салбар болон улсын хэмжээнд мэргэжлээрээ шалгарсан /оны шилдэг эмч, оны тэргүүний багш, оны тэргүүний эмч г.м/
5
4
Мэргэжлийн чиглэлээр зо-хион байгуул-сан сургалт
Эмч, эмнэлгийн ажилчдад мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулсан
2
5
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Мэргэжлийн сургалтанд хамрагдсан /гадаадад/
3
Мэргэжлийн сургалтанд хамрагдсан /дотоодод 2-оос дээш/
2
6
Нийгэмлэг, холбооны үйл ажиллагаанд оролцдог эсэх
Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн даргаар ажилладаг
2
Мэргэжлийн нийгэмлэг, холбооны гишүүн байж үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог
1

Биелүүлбэл зохих оноо

10
III. Мэргэжил /Онолын тэнхим/
1
Зөвлөхөөр ажилласан байдал
Үндэсний хэмжээнд
3
Нэгдсэн болон клиникийн төв эмнэлгийн
2
Дүүргийн эмнэлэг, ЭМН-ийн
1
2
Мэргэжлээрээ ажилласан байдал
Мэргэжлийн дагуу ард иргэдэд зөвлөгөө өгөх
1
Лаборатори, кабинет хариуцан ажилладаг
1
ЭМЯ болон бусад байгууллагын захиалгаар мэргэжлийн гэрээт ажил гүйцэтгэх
1
3
Мэргэжлээрээ гаргасан амжилт
Оношлогоо, эмчилгээ, сувилгаанд  нэвтрүүл-сэн шинэ арга
5
Салбар болон улсын хэмжээнд мэргэжлээрээ шалгарсан /оны шилдэг эмч, оны тэргүүний багш, судлаач, эмч г.м/
5
4
Мэргэжлийн чиглэлээр зо-хион байгуул-сан сургалт
Эмч, эмнэлгийн ажилчдад мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулсан
2
5
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Мэргэжлийн сургалтанд хамрагдсан /гадаадад/
3
Мэргэжлийн сургалтанд хамрагдсан /дотоодод 2-оос дээш/
2
6
Нийгэмлэг, холбооны үйл ажиллагаанд оролцсон байдал
Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн даргаар ажилладаг
2
Мэргэжлийн нийгэмлэг, холбооны гишүүн байж үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог
1

Биелүүлбэл зохих оноо

10
IV. Нийгмийн үйлчилгээ
1
НЭМ-ийн боловсрол олгоход чиглэгдсэн ажил
Иргэдийн боловсрол, мэдлэг, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах
2
Иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нийтийн сонин сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл
1
2
Мэргэжлийн үйлчилгээ
Урьдчилан сэргийлэх үзлэг ард иргэдийн дунд зохион байгуулах
1
3
Нийгмийн идэвхи
Сургуулийн нэрийн өмнөөс урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон
1
Өөрийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан /мэргэжлийн бус/
1
4
Төрийн бус байгууллага болон зөвлөл, комисст ажиллах
Төрийн бус байгууллагын тэргүүн, дэд тэргүүн, зөвлөгч, нарийн бичгийн даргаар ажиллах
2
Сургуулийн хэмжээний сургалтын болон бусад зөвлөл, комисст ажиллах
1

Биелүүлбэл зохих оноо

6



2-р хавсралт
БАГШИЙН АЖЛЫН ТАЙЛАН БИЧИХ ЗААВАР

Багш нь энэ загварыг баримтлан ажлын тайлангаа бичиж, зохих нотлох баримтуудыг дэс дарааллын дагуу тусгай хавтсанд хийж бэлэн болгоно.

Овог нэр:                    _______________________________     
Тэнхимийн нэр:        ________________________________       
Бүрэлдэхүүн сургууль:  __________________________
Албан тушаалын зэрэглэл:  ______________________
Багшийн зэрэг, цол: ______________________________
Тухайн албан тушаалд ажилласан жил: ___________

I. Сургалт
1.Тайлангийн хугацаанд заасан цагийн ачааллын биелэлт. Үүнд төгсөлтийн өмнөх сургалтаар гүйцэтгэсэн цагийн хувийг бодож гаргана.
2.Сургалтын бодлого боловсруулах, дүрэм журам, хөтөлбөр стандартыг шинээр боловсруулсан.
3.Сургалтанд нэвтрүүлсэн шинэ арга /лекц болон дадлагын хичээл/, энэ талаар авсан зохиогчийн эрх, ашигтай загварын гэрчилгээ
4. Дангаар болон хамтарч бичсэн сурах бичиг, гарын авлага
5. Сургалтанд хэрэглэгдэх нэмэлт материал /Сургалтын кино, СD, DVD, шинээр бэлдсэн бэлдэц, биет үзүүлэн, шинээр нэвтрүүлсэн лабораторийн ажил, туршилт, программ, болон түүнтэй дүйцэхүйц хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүн/
6. Оюутны үнэлгээнд хийсэн шинэчлэл. Үүнд: Шинээр боловсруулсан эмнэлзүйн тохиолдол, шалгах хуудас, сорил, үнэлгээнд нэвтрүүлсэн шинэ арга.
7. Оюутны эрдэм шинжилгээний ажил, дугуйлан, клуб удирдаж ажиллуулсан, их сургуулийн хэмжээнд оюутнуудын дунд олимпиад болон түүнтэй адилтгах уралдаан тэмцээн зохион байгуулсан

II. Эрдэм шинжилгээ, судалгаа
1.Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, /өгүүлэл ба илтгэлийг олон улсын хэмжээний, үндэсний болон их сургуулийн хэмжээний гэж ангилсан байна/
2.Боловсролын зэргээ ахиулсан байдал
3.Зохион байгуулах комисст ажилласан хурал, семинар / олон улсын, үндэсний, их сургуулийн хэмжээний гэж ангилсан байна/
4.Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажилд удирдагч, гүйцэтгэгч, зөвлөхөөр ажилласан
5.Удирдаж хамгаалуулсан, зөвлөх, шүүмжлэгчээр нь ажилласан магистр, доктор, шинжлэх ухааны доктор.
6.Сэтгүүлийн редакцийн зөвлөлд ажилласан
7.Төр, засгийн газрын болон бусад байгууллагын захиалгаар боловсруулсан хууль, дүрэм, үзэл баримтлал

III. Мэргэжил
Эмнэлзүйн тэнхимийн багш нар дараах загвараар бичнэ.      
1.Үндэсний хэмжээний, Клиникийн төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, ЭМН-ийн зөвлөх
2. Тасгийн эрхлэгч, эмчлэгч эмчээр болон мэргэжлийн лаборатори, кабинет хариуцан ажиллах
3. ЭМЯ болон бусад байгууллагын захиалгаар гэрээт ажил гүйцэтгэсэн
4. Мэргэжлээрээ гаргасан амжилт. Клиникт оношлогоо, эмчилгээ, сувилгааны шинэ арга нэвтрүүлсэн, салбар болон улсын хэмжээнд мэргэжлээрээ шалгарсан /оны шилдэг эмч, тэргүүний багш, тэргүүний судлаач г.м/
5. Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан сургалт
6. Гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлсэн байдал
7. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилладаг
 Онолын тэнхимийн багш нар дараах загвараар бичнэ.          
            1.Үндэсний хэмжээний, Клиникийн төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, ЭМН-ийн зөвлөхөөр ажилладаг
2. Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний лаборатори, кабинет хариуцан ажилладаг.
3. ЭМЯ болон бусад байгууллагын захиалгаар гэрээт ажил гүйцэтгэсэн
4. Мэргэжлээрээ гаргасан амжилт. Оношлогоо, эмчилгээ, сувилгаанд нэвтрүүлсэн шинэ арга, салбар болон улсын хэмжээнд мэргэжлээрээ шалгарсан /оны шилдэг судлаач, тэргүүний багш, г.м/
5. Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан сургалт
6. Гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлсэн байдал
7. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилладаг

IV. Нийгмийн үйлчилгээ
1.Иргэдийн боловсрол, мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалт, энэ чиглэлээр олон нийтийн сонин, сэтгүүлд бичсэн өгүүлэл, радио телевизийн нэвтрүүлэг, заавар, аргачлал, зөвлөмж, танилцуулга г.м
2.Урьдчилан сэргийлэх үзлэг ард иргэдийн дунд зохион байгуулсан  
3.Олон улсын болон Улсын, салбарын хэмжээний урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон
4.Мэргэжлийн бус чиглэлээр өөрийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан
5.Төрийн бус байгууллагын /мэргэжлийн бус/ тэргүүн, дэд тэргүүн, зөвлөгч, нарийн бичгийн даргаар ажилладаг
6.Сургуулийн хэмжээний сургалтын болон бусад зөвлөл, комисст ажилласан

Тайлан бичсэн: Багшийн нэр
Тайланг хянасан: Тэнхимийн эрхлэгч
Баталгаажуулсан: Бүрэлдэхүүн сургуулийн захирал
Тайланг бичсэн он сар өдөр