Ads 468x60px

Веб програмчлал


“В Е Б   П Р О Г Р А М Ч Л А Л”
хичээлийн стандарт

Нэг.Удиртгал

1.   Нэр Веб програмчлал
2.   Индекс: COS408
3.   Кредит: 4кр Лекц /32цаг/, Дадлага /32 цаг/, Семинар /32 цаг/
4.   Мэдлэгийг дүгнэх хэлбэр: Бүлэг сэдвүүдийн төгсгөлд тест, бие дааж бодлого бодох, улиралын төгсгөлд шалгалт
5.   Цагийн ачаалал: 7 хоногт 2 цаг лекцийг хичээлийн танхимд, 7 хоногт 4 цаг дадлагын хичээлийн лабораторид хичээллэж, 3 кредит биелүүлнэ.
6.   Хичээлийн товч тодорхойлолт: Энэ хичээлээр веб дизайн болон статик, динамик энгийн веб боловсруулах, веб програмччлалын хэлийг оновчтой ашиглах, хэрэглэх, улмаар мэргэжлийн холбогдолтой динамик веб хуудас хийх, дизайн зохиох чадварыг эзэмшинэ.
7.   Хичээлийн залгамж холбоо: Визуал ба визуал биш мөн обьект хандалтат программчлалын хэлүүдийг судалсан байх, Сүүлийн үед хэрэглэгдэж байгаа зургийн болон дизайны чиглэлийн программуудыг эзэмшсэн байх
8.   Сургалтын түвшин: Веб программчлал хичээлийг бакалавр бэлтгэх шатны сургалтанд судална.

Хоёр. Агуулгын стандарт
1.   Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
v HTML-ийн үндэс, list, graphic, table
v HTML link, frame
v Javascript түүний тухай
v Javascript document object model
v Веб хуудсанд формыг хэрэглэх
v Cookies, Javascript-ийн төслүүд(жишээ)
v Dynamic HTML
v MySQL, WAMP server
v Php-ийн үндэс
v Dynamic  PhP
v Php commands
v Php текст боловсруулалт
v Php өгөгдлийн сан боловсруулалт
v Php cookies, session, login
v Content management system
v Joomla, Drupal etc
2.   Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: Веб программчлалын хичээлийг судалсанаар веб хуудсыг бие даан хийх онолын болон туршлагын мэдлэг, чадвартай болно.
3.   Эзэмшвэл зохих хандлага: Веб программчлалын хичээлийг судалсанаар өөрийн үзсэн мэдлэг дээр тулгуурлан бусад интернет программчлалын хэлний бүтцийг судлах, мөн эзэмших чадвар, дадалтай болно.

Гурав: Аргазүйн стандарт
1.   Сургалтын хэлбэрүүд:
a.   Лекц – 32 цагийн лекцийн танхимд хичээллэнэ.
b.   Дадлага – 32 цагийн дадлагын хичээлийн лабораторийн хичээлийн танхимд хичээллэнэ
c.   Семинар– 32 цагийн семинарийг лабораторид хичээллэнэ
d.   Бие даан суралцах
                                         i.    Бие даан хичээлийн холбогдолтой материалыг үзэн судалгаа хийх
                                        ii.    Бие даан бусад интернет программчлалын хэлний тухай материалыг үзэх, хайх
2.   Сургалтын аргууд: Хичээлийн сэдэв, хэлбэрээс хамааруулан
a.   Уламжлалт ердийн үзүүлэн таниулах материал, техник ашиглах
b.   Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх
c.   Бие даалган эрэл хайгуул хийлгэх
3.   Оюутны бие даан асуудал шийдвэрлэх ажиллагааг идэвхижүүлсэн асуудлыг дэвшүүлэн, чөлөөт маргаан, хамтаараа шийдвэрлэх
  1. Тодорхой сэдэв, чиглэлээр эрэл хайгуул хийлгэж, ном сурах бичиг, интернэтийн сүлжээ ашиглан мэдээлэллиын судалгаа хийж мэдлэгээ өргөжүүлэх, мэргэжлийн болон сонирхсон чиглэлийн талаар мэдээлэл олж авах арга барилд бие даан суралцуулах

Дөрөв: Үнэлгээний стандарт
1.   Үнэлгээг хичээлийн явцын үнэлгээ, бодлого бодох чадвар, сэдвийн шүүлэг, улиралын эцсийн шалгалт, бие даах чадвар зэргийн хувиар тооцоолж гаргана.
2.   Үнэлгээний ерөнхий дүн нь Рейтинг оноо (Ро) байх ба уг оноог дараах томъёогоор бодно.
РО=(2*ЯРО+2*СБРО+2*БДРО+4*ШРО)/10
Үүнд: РО – Рейтингийн оноо, ЯРО – Явцын рейтингийн оноо, СБРО – Сэдвийн бүлгийн рейтингийн оноо, БДРО – Бие даалтын рейтингийн оноо, ШРО – Шалгалтын рейтингийн оноо
Үсгэн дүн
Тоон дүн
Процентийн дүн
A
4
90-100
B
3
80-89
C
2
70-79
D
1
60-69
F
0
0-59
3.   Үнэлгээний хэмжүүр: дээд боловсролын зэрэг олгох сургалтад кредит цагийг хэрэглэх, суралцагсдын мэдлэг, чадвар, хандлагыг дүгнэх журмын дагуу хүснэгтэд үзүүлсэнээр үнэлнэ.

4.   Оюутан хичээлийн явцад авсан рейтингийн үнэлгээ нь 60% ба түүнээс дээш байгаа тохолдолд шалгалт өгөх эрхтэй. Тест ба бодлогын оноог хувиар илэрхийлж үнэлнэ.
5.   Хичээлийн бодлогын болон тестийн сантай байна. Бодлого ба тестийн санг байнга арвижуулж, бодлого, тестэндээ үнэлгээ өгч байна.
6.   Үнэлгээг ЭМШУИС-ын сургалтын албанаас гаргаж баталсан оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмын дагуу явуулна.
Сургалтын стандартыг БиоАнагаахын сургуулийн Анагаахын физик мэдээлэлзүнй тэнхимийн 2011 оны 10 дугаар сарын 29-өдрийн хурлаар хэлэлцэж зөвшөөрөв.

Хянасан . . . . . . . . . . . . . . . . . Тэнхимийн эрхлэгч С.Баттулга /Ph.D/
Стандарт боловсруулсан . . . . . . . . . . . . . . . . . Ч.Баасандорж