Ads 468x60px

5-р бүлэг


Бакалаврын зэрэгтэй Биоанагаах судлаач, их эмч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын хөтөлбөрийн агуулга, онолын болон эмнэлзүйн тэнхимүүдийн багшлах боловсон хүчин, тэдгээрийн сургах чадвар, арга барил, оюутнуудын сургалтын сүүлийн үеийн хэлбэрүүд, мөн сургалтын материаллаг бааз, санхүүжилт зэрэг нь гол хүчин зүйлүүд болно.
Сургалтын материаллаг баазын бүрдэлтийн байдал
БАС-ын үндсэн болон эргэлтийн хөрөнгө:1.504.362.371,19
Био Анагаахын сургууль нь сургалтыг хичээлийн байрууд болон сургуулийн лаборатори, анги танхим, сургуулийн бааз эмнэлэг, түүний амбулатори, клиник болон эмнэлэгийн байгууллагууд дээр явуулж байна. Үүнд : УКТЭ, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг, ШЭНЭСТөв болон ЭНЭШТөв зэрэг нийт 71 өрөө, танхим 2154 м2 талбайг хамарна.
Сургалтын лабораторийн өрөөний материаллаг нөхцөл
Дүгнэлт :
Нэг оюутанд ногдох сургалтын орчны хэмжээ талбай ~ 1,5м2 байна.
Бидний хийсэн судалгаагаар Био Анагаахын сургуулийн сургалтын орчны байдал нь боловсролын байгууллагад тавигдаж буй нийтлэг шаардлага болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж байгаа боловч энэ нь цаашид улам сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мөн энэ тухайд Био Анагаахын сургуулийн цаашдын төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байгааг харж болно.
БАС-ийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө: 1.504.362.371,19
Бакалаврын зэрэгтэй Биоанагаах судлаач, их эмч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 143 нэр төрлийн 1.102.254.301,21 төгрөгийн үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сургалтанд ашиглаж  байна
Ерөнхий ба суурь хичээлийн тэнхмүүдийн сургалтын гол тоног төхөөрөмжийн судалгаа


Дүгнэлт
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэж буй багаж тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн техникийн болон сургалтын шаардлагыг хангасан байгаа нь ололттой тал боловч, зарим хичээлд хэрэглэгддэг тоног төхөөрөмж нь он удаан жил хэрэглэсэнээс хуучирч муудсан байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт:
            Био Анагаахын сургуулийн 1-5 дамжааны 1 оюутаны сургалтын төлбөрөөс ном, хэвлэл авахад 31500 төгрөг, эрдэм шинжилгээний ажилд 11200 төгрөг, интернетийн зардалд  45400 төгрөг, хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийхэд 354500 төгрөг зарцуулахаар төлөвлөж  байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах материаллаг баазыг бэхжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй эсэх
 Өөрийн үнэлгээ – 8  7  6  5  2  0 оноо
Давуу хүчтэй талууд:
·         Био-Анагаахын Сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн (2006, 2007, 2008, 2009, 2010) хичээлийн жил бүрийн хийх ажлын төлөвлөгөөндөө сургалтын хөтөлбөрийн эдийн засгийн хангамж үйлчилгээ, материаллаг баазыг бэхжүүлэх ажлын талаар тогтмол тусган ажиллаж ирсэн. (хавтас- төлөвлөгөөнүүд)
·         Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө (2007-2016), Био-Анагаахын Сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө (2009- 2014) зэрэгт Био-АС-ийн орлогын эх үүсвэрйг нэмэгдүүлэх, материаллаг нөөцийг бэхжүүлэх чиглэлээр чиглэлээр дэлгэрэнгүй тусган ажиллаж байна. Үүнд:
o   Био-АС-ийн орлогын эх үүсвэрйг нэмэгдүүлэх
§  Био-АС-ийн санхүүгийн гол эх үүсвэр нь ЭМШУИС-иас хувиарлаж буй төсөв бөгөөд сургуулийн санхүүгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хийх ажлын хэрэгжүүлэх арга зам, үнэлэх шалгуур нь
·         Төсөвт сургалтын төлбөрөөс бусад орлогын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх
·         Оюуны бүтээл, мэргэжлийн үйлчилгээг зах зээлийн эргэлтэнд оруулах
·         Орлогын нэгжүүдийг олшруулж, үр ашигтай ажиллах санхүүгийн хөшүүрэг бий болгох
·         Төсвийн зарлагын бүтцийг оновчтой болгох
·         Хандивлагчидыг татах, хандивын төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтанд чиглүүлэх
·         Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс орох орлогын цар хүрээг нэмэгдүүлэх
·         Шинэ хэрэгцээ, нөхцөлд уялдуулан боловсролын үйлчилгээг өргөжүүлэн нэмэгдүүлэх замаар
o   Материаллаг нөөцийг бэхжүүлэх
§   Орчин үеийн хэрэгцээ хангасан мэргэжлийн төрөлжсөн, лавлагаа лабораторийн нэгдсэн сүлжээтэй болох, сургалт судалгааны суурин цогцолбор байгуулах, оношлогооны төвтэй болох зэргээр багш, оюутны ажиллаж, сурах орчин нөхцөлийг сайжруулах, үүнд гадаадын зээл, хандив тусламжийн хөрөнгийг түлхүү ашиглах замыг эрэлхийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга зам, үнэлэх шалгуур нь:
·         Онош зүйн орчин үеийн лавлагаа лаборатори бүхий оношлогооны төв байгуулж улмаар зайнаас оношлох, зайн сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлнэ
·         Компьютерийн дотоод сүлжээ болон мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглуулах ба интернетийн мэдээллийг хүлээн авах техникийн боломжийг дээшлүүлнэ
·         Мэргэжлийн үйлчилгээнд чиглэсэн нэгдсэн лабораторийн сүлжээ байгуулж сургалт судалгаа, үйлчилгээнд ашиглана
·         Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийт багш, ажилчин, албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, хамт олон, суралцагсадын хэвийн ажиллах, сурах нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

·         ЭМШУИС-д Биотехнологийн чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг  2007-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөөнд Био-Анагаах судлаачдын төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохын зэрэгцээ оношлуур үйлдвэрлэх, байгалийн гаралтай био-идэвхит бодис, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргах авах, эсийн өсгөвөр гаргах авах технологыг нэвтрүүлсэнээр сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх боломжийг тусгажээ.
Тус сургуулийн дээрхи хичээлийн жилийн хийх ажлын төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, мастер төлөвлөгөө зэрэг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэгдсэн сайтар боловсруулагдсан, биелэх боломжтой, боловсронгуй, шинэлэг, алсын хараатай хэтийн төлөвлөгөө гэж үзэх үндэслэлтэй байна.
Сул тал, сайжруулах зөвлөмж
·         Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах материаллаг баазыг бэхжүүлэх хэтийн төлөвлөгөөндөө хийх ажлуудын хугацааг тодорхой нарийвчлан зааж өгөх
·         Хөрөнгө оруулалт, хандив тусламжийн хэмжээг тодорхой баримжаатай төлөвлөж, түүнд хүрэх арга замыг тодорхойлох
·         Тухайн ажлыг хийж гүйцэтгэх тэнхим, нэгж, хариуцах албан тушаалтан зэргийг  тодорхой зааж өгөх
Төлөвлөсөн ажлыг гүйцэтгэх тодорхой үе шат, хугацааг хагас жил, 1-2 жилээр тодорхойлон бичиж, явцыг хэлэлцэж тайлагнах хугацааг хэтийн төлөвлөгөөндөө тусгах