Ads 468x60px

Боловсрол судлалын шинэ мэдээлэл

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГЛАЛ
/ROADMAP/ 2010 – 2021
                                               
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Дээд боловсролын сургалтын чанар, нийлүүлэлт нь суралцагч, ажил олгогч, олон нийтийн эрэлтэд тохирохгүй байна.
Мэдлэгийн хүрээг тэлэх, технологийн хөгжлийг хөтлөх үүрэгтэй их сургуулийн систем бүрдэж чадаагүй байна. Олон улсын төвшинд эрдэм шинжилгээний ажилд дээд боловсролын төсвийн 7-10 хувийг зарцуулдаг бол манайд 2.7 хувь нь зарцуулагдаж байна.
Дээд боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтын тогтолцоог шинэчлэх шаардлагатай.
Сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын уялдаа холбоо, түншлэл хангалтгүй байна.
Дээд боловсролын сургалт, судалгаа зах зээлийн эрэлт хэрэгцээ, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдахгүй байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдлагын арга барил, менежментийн ур чадвар дутагдалтай, багш нарын цалин бага, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмж доогуур байна.
Багш нарын 22.2 хувь нь докторын зэрэгтэй, нэг багшид 23 оюутан ногдож байна. Багш нарын хангамж, тэдний мэргэжлийн чадвар хангалтгүй байна.Дээд боловсролын сургалтын  86 байгууллага , 36 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна.
Элсэгчдийн 74.3 хувь нь тухайн жилд  ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, нийт суралцагчдын 35.8 хувь нь нийгмийн ухааны мэргэжлээр, 17.1 хувь нь техник, технологийн мэргэжлээр суралцаж байна.
2009-2010 оны хичээлийн жилийн байдлаар 146 их, дээд сургууль, коллеж үүнээс төрийн өмчийн  42, төрийн бус өмчийн 99, гадаадын 5 сургуулийн салбарт 164.8 мянган оюутан суралцаж, 7.2 мянган багш ажиллаж байна.
Дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын стандартыг шинэчлэх шаардлагатай, чанарын баталгаажуулалтын систем үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.
Улсын хэмжээгээр ажилгүй  бакалаврын зэрэгтэй 19.8 мянга, магистр түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянга, дипломын дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 8.9 мянган хүн байна.2005-2009 оны дунджаар дээд боловсролын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт /төгссөнөөс хойш 6 сарын дараа/ 36 хувьтай байна.
Төгсөгчдийн мэргэжлийн төвшин, ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна.Авьяас, чадвартай оюутныг дэмжсэн Засгийн газрын хэмжээний оюутны тэтгэлгийн тогтолцоо бүрдээгүй, сургалтын төрийн  сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай. 
Нийт оюутны 7.7 хувь нь  магистр, докторын сургалтад хамрагдаж  байна. Магистр, докторын төвшний сургалтын чанар олон улсын төвшинд хүрэхгүй байна.
Хичээлийн байр, сургуулийн дэд бүтэц, судалгааны лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээлэл харилцааны технологи, номын санд хөрөнгө оруулалт дутагдалтай байна.


ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛТ- 2021

 Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлнэ.

Дээд боловсролын эрх зүйн орчны шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Дээд боловсролын хөгжих нөхцлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Дээд боловсролын засаглал, удирдлага, бүтцийн шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Дээд боловсролыг олон улсын жишигт ойртуулахад төрийн гүйцэтгэх үүрэг, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, сургалт, эрдэм шинжилгээний стандарт, агуулгын шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэлийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.
Дээд боловсролын элсэлтийн бодлогын шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Суралцагчдад хүртээмжтэй чанартай, хэрэгцээнд нийцсэн дээд боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ.
Дээд боловсролын хүний нөөц, багшийн хөгжлийн шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ.
Дээд боловсролын сургалт, судалгааны орчны шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

Дээд боловсролын сургалт, судалгааны орчин, сургалтын хэрэглэгдэхүүн,сурах бичгийг олон улсын жишигт нийцүүлнэ.
Дээд боловсролын санхүүжилтийн  шинэчлэлийн бодлого

Стратегийн зорилт:

 Дээд боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгон сайжруулж, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
1
2
3
4
5
6
7
1.Үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх.
1.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын  биеэ даасан байдлыг бэхжүүлэх.
1.Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан дээд боловсролын стандартын шалгууруудыг нарийвчлан тогтоох.
1.Элсэлтийн шударга, нээлттэй тогтолцоог нэвтрүүлэх.
1.Багш, удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, энэ чиглэлд мэргэжлийн төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.
1.Төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр төрийн болон төрийн  өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
1.Их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх.
2.Их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулах.
2.Их сургуулийн удирдах зөвлөлийн бүтцийг боловсронгуй болгох.
2.Дээд боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж, түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход чиглүүлж,суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх.
2.Оюутан , багш нарын дунд хүйсийн тэгш байдлыг аль болох хангах талаар арга хэмжээ авах.
2.Их сургуулийн багш, судлаачдын  50-аас доошгүй хувийг докторын зэрэгтэй болгож чадавхийг дээшлүүлэх.
2.Их, дээд сургуулийн номын сан, мэдээллийн сүлжээг шинэчлэн сайжруулах.
2.Их, дээд сургуулийн санхүүгийн эх үүсвэрүүдийг өргөтгөх.
3.Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх.
3.Хариуцлагын тогтолцоог  бэхжүүлэх.
3.Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болгох.
3.Элсэлтийг  мэргэжлийн хэрэгцээтэй уялдуулах.
3.Инженерийн сургалтыг сайжруулахуйц гадаад орны сургалтын тогтолцоог багшийнх нь хамт нутагшуулахыг дэмжих.
3.Дээд боловсролын судалгаа явуулах лаборатори, төвүүдийг бэхжүүлэх, байгуулах, үр дүнг нэвтрүүлэх инкубатор ажиллуулах.
3.Төрөөс их, дээд сургуулиудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тэдний үйл ажиллагааны үр дүнтэй холбосон механизмыг бий болгож хэрэгжүүлэх.
4.Дээд боловсролд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
4.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын хоорондох  өрсөлдөөнийг идэвхжүүлэх.
4. Их сургуулийн судалгааны ажлыг эрчимжүүлж, улс орны хөгжлийн бодит хэрэгцээнд үйлчилдэг болгох.
4.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч, сургалтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах.
4. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, ажилчдын цалин хөлсийг санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх замаар нэмэгдүүлэх.
4. Дээд боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх.
4.Хувийн хэвшлийн байгуулагуудаас дээд боловсролд хандив оруулах  урамшлын системийг бүрэлдүүлэх.
5.Сургууль хоорондын гадаад харилцааг бүх талаар дэмжих.
5.Ойрын 6 жилд багтаан нийт их, дээд сургуулийг аттестатчилах.
5.Оюутнуудын эх хэлээ төгс эзэмшиж ашиглах, бичих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх.
5.Инженер технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх.
5.Их сургуулийн багш нарт 6 жил тутам суурь судалгааны жилийн чөлөө олгох.
5.Бүсийн төвүүдийн дээд боловсролын сургалтын байгууллагыг дэмжих.
5.Дээд боловсролын санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг бий болгоход хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нээж, боломжийг нь өргөжүүлэх.
6. Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох.
6.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын гадаад, дотоод түншлэлийг өргөжүүлэх.
6.Зайн,  цахим  сургалтын шинэ хэлбэрүүдийг өргөжүүлэх, иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх.
6.Гадаадын нэр хүндтэй сургуульд элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх.
6.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж хэвших.
6.Дээд боловсролын сургалтын байгууллагын орчны стандартуудыг боловсруулах.
6.Сургалтын төрийн сангийн дэмжлэгийг сургалтын амжилтыг дэмжихэд чиглүүлэх.
7. Сургалт-шинжлэх ухаан -үйлдвэрлэл - бизнесийн холбоог сайжруулах.
7.Ази, номхон далайн орнуудын сургалтын дамжаа, дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенцийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах.
7.Дээд боловсролын  сургалтанд дадлагын хэсгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх.
7.Төрийн өмчийн сургуулиудын мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж зохистой болгох.
7.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын багшлах бүрэлдэхүүнийг мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалтанд хамруулж, давтан бэлтгэх.
7.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын  цахим хуудсанд заавал байх мэдээллийн шаардлагыг боловсруулах.
7..Дээд боловсролын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлэх.
8.Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлгийн эрх зүйн зохицуулалт хийх.
8.Ашгийн төлөө бус дээд боловсролын сургалтын байгууллагыг дэмжсэн бодлого боловсруулах.
8.Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.
8.Гадаадад суралцагчдын бүртгэл мэдээллийг сайжруулах.
8. Дээд боловсролын багшийн хариуцлагын тогтолцоог нарийвчлан тогтоох.
8.Оюутанд шаардлагатай чанартай хямд үйлчилгээг үзүүлэх.
8.Гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх.
9.Их , дээд сургууль байгуулахад тавигдах шалгуурыг өндөрсгөх.
9.Дээд боловсрол судлалын төв байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх.
9.Дээд боловсрол эзэмшигчдэд аж ахуй эрхлэх ур чадвар, өөрөө өөртөө ажлын байр бэлтгэх чадавхи эзэмшүүлэх, бүрдүүлэх.
9.Дээд боловсролын төлөвлөлтийг сайжруулах.
9.Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулийн багш нараас урьж ажилуулах.
9.Дээд боловсролын сургалтын байгууллагад иргэний нийгэм, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хяналтын тогтолцоо бүрдүүлэх.
9.Дээд боловсролыг хөгжүүлэхэд гадаадын зээл, буцалтгүй тусламжийн эх үүсвэрүүдийг олшруулж, хэмжээг нэмэгдүүлэх арга замуудыг хайж олох.
10.Сургууль, оюутны хооронд байгуулах гэрээний заалт, нөхцөлийг тодорхой болгох.
10.Дээд боловсрол судлаачдыг бэлтгэх.
10.Дээд боловсрол эзэмшигчид ажил, мэргэжлээрээ шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох.
10.Гадаадын оюутан элсүүлэхийг нэмэгдүүлэх.
10.Дээд боловсролын багшийн статусыг тодорхой болгож, ЮНЕСКО-гийн зөвлөмжтэй уялдуулах.
10.Төрийн бус өмчийн сургуулиудын хотхоноор хөгжихэд дэмжлэг үзүүлэх.
10.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлэх.