Ads 468x60px

Монголын залуучуудын бие бялдарын хөгжлийн судалгаа


Òºñëèéí íýð: Монголын залуучуудын бие бялдарын хөгжлийн судалгаа
Çàõèàëàã÷ áàéãóóëëàãà:
ШУТС, БХЯ
Төслийн туслан гүйцэтгэгч: ЭМШУИС, БиоАС, АФМЗ тэнхим
Õàÿã: Óëààíáààòàð õîò, Ñ¿õáààòàð ä¿¿ðýã, С.Зориг  – 3
Óòàñ: 976 – 11 – 328447, 99118258
Төслийн туслан гүйцэтгэгчийн чиглэл: Мэдээллийн технологийг Шинжлэх Ухааны төсөлд ашиглах
Òºñëèéí туслан гүйцэтгэгчийн ¿éë àæèëëàãàà: Монголын залуучуудын бие бялдарын хөгжлийн судалгаанд шаардлагатай физиологийн үзүүлэлтийг хадгалах, уг үзүүлэлтүүдээр өгөгдлийн сан үүсгэж, боловсруулалт хийж тайлан гаргах боломжтой  хэрэглээний (application) програмыг зохиож, нэвтрүүлнэ.
Төсөл хэрэгжих байршил: Монгол улс
Төсөл хэрэгжих хугацаа: 2012-2013
Төслийн туслан гүйцэтгэлийн нийт дүн: 1000000 төгрөг
Төсөлд оролцогчид:
С.Баттулга. ТУ-ы доктор (Ph.D) – ЭМШУИС. БиоАС. АФМЗ тэнхимийн эрхлэгч
            Ч.Баасандорж. Mагистр. - ЭМШУИС. БиоАС. АФМЗ тэнхимийн багш
            Т.Ахыт. Mагистр - ЭМШУИС. БиоАС. АФМЗ тэнхимийн багш
Э.Доржпагам. Mагистрант - ЭМШУИС. БиоАС. АФМЗ тэнхимийн дадлагажигч багш
Б.Ганчөдөр. Mагистрант - ЭМШУИС. БиоАС. АФМЗ тэнхимийн дадлагажигч багш

 

ÒªÑËÈÉÍ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ

Хураангуй
Техник технологийн хөгжил, хотжилтыг дагаад хүн амын амьдралын хэвшил, нийгмийн хэв маяг шинэчлэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүний физиологи, бие бялдарын үзүүлэлтийн тархалт өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлтийг урьдчилан таамаглах, хүний физиологи, бие бялдарын үзүүлэлтийн тархалтыг үнэн зөв тодорхойлох нь үйлдвэрлэлийг төлөвлөх (тухайлбал цэргийн хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл), төсвийн төлөвлөлтийг оновчтой байлгах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Монголын залуучуудын болон Монголын хүн амын бие бялдарын судалгааны ажлыг хөнгөвчлөх үүднээс хүний физиологи, бие бялдарын  шаардлагатай үзүүлэлтүүдээр сан үүсгэх, байнга баяжуулах, боловсруулалт хийх боломжтой хэрэглээний програм хангамжийг зохиож, ашиглуулахад төслийн туслан гүйцэтгэгчийн зорилго оршино. Нэгэнт бий болсон баазын өгөдлүүдэд боловсруулалт хийж эрдэмтэн судлаач, төрийн захиргааны байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр тасралтгүй хангах давуу талтай. Бодлогын даалгавар боловсруулж, програм хангамжийг зохиож, тестлэж, нэвтрүүлэх төсвийн нийт дүн 1000000 төгрөг байна. Туслан гүйцэтгэлийг хэрэгжүүлэх хугацаа 3 сар. ЭМШУИС. БиоАС-ийн Физиологийн тэнхимийн эрдэмтэн, багш нартай бодлогын даалгавар боловсруулах, өгөдлийн бүтэц, боловсруулалтын аргачлал тодорхойлох, тайлангийн загвар зохиох, үр дүнд үнэлгээ хийх зэргээр хамтран ажиллана.
Хэрэгжүүлэгч байгууллага
АФМЗ тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эмнэлгийн мэдээллийн системийг боловсронгуй болгох асуудал юм. Энэ чиглэлээр Эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт, “E-Laboratory” зэрэг програмуудыг зохиож,  эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байсан. Дээр дурдсан зорилгод хүрэхийн тулд Физиологийн тэнхимтэй зөвшилцөн  хүний бие бялдарын үзүүлэлтээр өгөдлийн сан үүсгэхэд зориулсан  Physiology’s dataпрограм хангамжийг зохиож, нэвтрүүлэн төсөлд оролцохоор болсон. Энэ шийдвэрт хүрэхэд Physiology’s dataпрограмын функц, модулиуд нь үндсэн шаардлага болох захиалагчийн хэрэгцээг бүрэн хангах  бөгөөд АФМЗүйн тэнхмийн Эмнэлгийн мэдээллийн систем дэхь ажлын туршлага болон физиологийн судалгааны мэдээллийн нэгдмэл бус, хүртээмжгүй байдал зэрэг хоёрдогч үзүүлэлтүүд ч нөлөөлсөн болно.
Зорилго, зорилт, үр дүнгийн тойм
Хүн амын бие бялдарын  шаардлагатай үзүүлэлтүүдээр сан үүсгэх, байнга баяжуулах, боловсруулалт хийх боломжтой хэрэглээний програм хангамжийг зохиож, ашиглуулна. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
·         Хүн амын бие бялдарын өгөдлийн сангийн бүтцийг тодорхойлох
·         Өгөгдлүүдэд математик болон статистик шинжилгээ хийх арга зүйг тодорхойлж аргачлал боловсруулах
·         Мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах
Төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын хүн амын бие бялдарын хэмжээсийн тархалтыг нарийвчлан тогтоож, хувцас, хэрэгсэлийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, хувцас, хэрэгсэлийн захиалгад хэмжээс/размер/ тус бүрийн тоо ширхэгийн төлөвлөлтийг онолын үндэслэлтэй тооцох боломжийг бүрдүүлнэ. Нэгэнт бий болсон өгөгдлийн сангийн мэдээлэл нь хүн амын бие бялдарын үндэсний стандарт тогтоох, хөгжүүлэх, эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулах судалгааны ажлын материал болгон баяжуулах үндсэн суурь болно.
Уг програм нь мэдээлллийг зөв зохистой эрэмблэх, ангилах, хэрэгтэй мэдээллийг шуурхай түргэн зөв хэлбэрээр нь хайж гаргах, (Сараар, улирлаар, судлагдахууны төрлөөр гэх мэт) хэрэглэгчдийн мэдээллийн санд хандах эрх нь илүү боловсронгуй, зайн байрлалаас үл хамааран түүнд хандах аргачилал нь хялбар (accessibility), мэдээллийн санд хандах эрхийн дагуу мэдээллийг ямар төрлөөс нь үл хамааран үзэх, хуулах, өргөтгөх, тайлангуудыг ангилан гаргах зэрэг олон давуу талыг агуулсан технологи байх болно.
Төслийн үр ашгийг хүртэх бүлэг
Судлаачид, төрийн захиргааны бодлого боловсруулагчид, үйлдвэрлэгчид төслийн үр шимийг хүртэгчид байна гэж үзэж байна.
Судлаачдын дараа дараагийн судалгаанд хэрэг болохуйц байнга баяжигдаж байдаг өгөдлийн сан үүсгэх технологийн боломж бүрдэнэ.
Төрийн захиргааны бодлого боловсруулагчид нийгэм, хүн амд чиглэсэн хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ үндэслэл болгох мэдээллээр хангагдана. Тухайлбал: Эрүүл Монгол хүн хөтөлбөр.
Хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэгчид нийт бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрээс дундажаар хэдэн хувь нь ямар хэмжээстэй байх талаар магадлалтай мэдээлэлтэй болно.
Аргачлал, үйл ажиллагаа

Үйл ажиллагааны нэр
Хугацаа
Гүйцэтгэгч
1
Хэрэглэгчдийн шаардлага, нөхцөлийг тодорхойлох
2 долоо хоног
Төслийн баг
2
Бодлогын даалгаврыг хэрэглэгчдийг оролцуулан боловсруулах
1 долоо хоног
Төслийн баг
3
Програмчлалын хэл, өгөгдлийн бааз серверийг тодорхойлох
2 хоног
Төслийн баг
4
Програмыг кодлох
3 долоо хоног
Төслийн баг
5
Системийн анализ хийх
1 долоо хоног
Төслийн баг
6
Хэрэглэгчийн сургалт, програмд тест хийх
1 долоо хоног
Төслийн баг
7
Системийн анализ хийх, програм суулгах
2 долоо хоног
Төслийн баг
8
Хүлээлгэн өгөх, сургалт явуулах
2 долоо хоног
Төслийн баг


Хэрэгжих хугацаа
Судалгааны төсөл 2012-2013 он. Өгөгдлийн сан үүсгэх програм хангамжийн зохиох ажил 3 сар.
Хамтрагч талууд
ЭМШУИС. БиоАС. Физиологийн тэнхим, ЭМШУИС. БиоАС. Анагаахын Физик Мэдээлэл Зүйн тэнхим
Эрсдэл, таамаглал
Өгөгдлийн сангийн бүтцийг буруу тодорхойлсноор хүссэн тайлангаа гаргаж чадахгүй, статистик шинжилгээ шаардлага хангахгүй, хүлээсэн үр дүнд хүрэхгүйн  улмаас бодлогын даалгаврыг өөрчлөх, програмын кодыг шинээр бичих, цаг алдах эрсдэлтэй. Дээрхи эрсдлүүдээс гарахын тулд бодлогын даалгавар боловсруулалтад хэрэглэгчдийг өргөнөөр оролцуулж санал солилцохоор ажлын хуваарьт оруулна. Програмын кодыг тестлэх хугацаанд код шинэчлэх тодорхой хугацааг тусгана.
Төсөв(хураангуй)
Үнэлгээ, дүгнэлт ба тайлан
Өгөгдлийн сангийн бүтэц, боловсруулалтад хамтарсан үнэлгээ хийнэ. Давуу болон дутагдалтай байдалд харьцуулсан үнэлгээ хийж, өгөгдлийн сан үүсгэх хэрэглээний програмын цаашид болон өөр судалгаанд ашиглагдах боломжийг тодорхойлно. Програмын кодоор зохиогчийн эрх авч баталгаажуулна.
Үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь