Ads 468x60px

Matlab программын тухай

                                                                Matlab програм хангамж
Инженерийн тооцоо,загварчлалын Matlab  систем 1970-аад оны  сүүлчээр үүсчээ. Matlab-ийн  анхны хувилбарыг Нвю Мехикогийн Их сургууль  болон Стандфордын Их сургуульд  матрицын онол , шугаман алгебр ба тоон  анализийн хичээлүүдийг заахад  ашиглаж байжээ. Одоо  ашиглаж байгаа Matlab-ийн  хувилбарууд анхны хувилбаруудаасаа хүчин чадлын хувьд  харьцангуй  өндөр болжээ. Орчин  үед Matlab-ийг инженерийн ба шинжлэх ухааны  тооцооллийн  өндөр  ашигтай хэл хэмээн  нэрлэж болно.

Matlab-ийг
1.    Математик  ба тооцон бодох
2.    Алгоритм боловсруулах
3.    Тооцооны туршилт,имитац загварчлал
4.    Өгөгдлийн анализ, үр дүнгийн судалгаа
5.    Шинжлэх ухаан ба инженерийн  график
6.    Програм боловсруулалт
Зэрэгт ашиглаж байна.Matlab  гэдэг нь  хэмжээ шууд зааж өгөөгүй массив үндсэн объект нь болсон  интерактив систем юм. Matlab  нь  нэгэн   зэрэг  систем  ба програмчлалын хэл  болж болдог. Энэхүү системийн  давуу тал  нь  олон дахин  ашиглаж болдог  програм боловсруулж  болдогт оршино.Matlab-ийг  ашиглан хэрэглэгч өөрөө функц болон  програм бичин Matlab-ийн файл болгон хадгалж  болно.
                                                      1.Matlab  гэж  юу бэ?
MATLAB=MATrix labratory  Математик техникт хэрэглэдэг  програм  хангамж LINPACK /EISPACK  хэмээх дэд програмын  багцаас  үүссэн.Matlab нь доорх зориулалтаар хэрэглэгддэг   интерактив  ба  програмчлагдах  хэрэгсэл  юм. Үүнд:
-Тоон математик 
-Вектор ба  матрицийн  тооцоо
-График  
                            Өргөн хэрэглэгддэг  салбаруудыг тоочвол
-Өгөгдлийн шинжилгээ
-Загварчлах
-Симуляци хийх
-Сигнал  ба   дүрс  боловсруулах
-Програм хангамжийн үнэлгээ
-Шугаман алгебрийн сургалт
                                                        
Matlab-ийн бүтэцMatlab-ийн  гол цөмийг “Matlab  Command Window” (Matlab-ын командын цонх) интерперетер,”Command  Line Editor ” үүсгэдэг.Интерперетер   нь  бэлэн байгаа  тухайгаа  тэмдэгтээр  мэдээллэдэг бол  ”Command  Line Editor ” нь товчлуур нь  гараас   мэдээлэл   оруулах боломж олгодог.Matlab Realease 12-оос эхлэн  дурын  өөрчлөлт  тохируулах “Command  Window”-той  болсон билээ.Matlab нь  интерпретерийн  хэл   бөгөөд  ажлын  хоёр  янзын  горимтой.Үүнд:1.”Command  Driven Mode”
.”Command  Driven Mode”
 -оор .”Command  Driven Mode” д  зааврыг (комманд)
 буюу оператор) оруулж, Return  товчлуураар дуусгахад  заавар шууд биелэгддэг.



2.”File Driven Mode”
Гадны редакторлогч  програмаар зааврыг оруулах ба  уг  програм нэг өгч *.m  өргөтгөлтэйгээр  хадгалдаг.Хэрэв  Matlab “Command  Window”-д уг нэрийг бичиж,Return  товчийг дарвал  програм  хангамж  ажиллаж, заавар буюу  операторууд  иллбиелэгддэг.Интерперетр нь  санах ойн хэсэг болох  “Workspace”-тэй  харилцаж  ажиллах ба энд бүх хувьсахуудыг хадгалдаг.Иймд “Workspace”-ийн өгөгдлийг   гадны  файлд *.mat  өргөтгөлтэй эсвэл ASCII   форматын файл  мэт хадгалж , мөн эндээс дуудаж  хадгалах боломжтой.
                                                  
Matlab-ыг ажиллуулах
Дисплейны дэлгэцэн дээр байгаа 
MATLAB нэртэй дүрсийг  хоёр  дахин  дарах буюу  эсвэл Start-Programs-Matlab менюгээр   програмаа ажиллуулна.
Matlab –Prompt-ын дараагаар >> intro command   бичиж Matlab програм хангамжийн тухай  тайлбарыг гаргаж  хялбархан сурч болох юм. Үүнээс гадна янз бүрийн  салбарт хэрэглэх боломжийг  танилцуулсан Demo-г ашиглавал улам хялбар ашиглах боломж гардаг.
График ба дүрс гаргах 
Demos:
-penny
-lorenz
-bucky
 Өгөгдлийн  шинжилгээ хийх Demos:
-quake
-census
-fitdemo
Matlab
 нь програмчлалын хэл болох тухай Demos:
-xplang
Үзүүлбэр програмуудыг  шууд дуудаж  ажиллуулж болох ба   харин  текст болон график цонхууд  бие биенээ  хаахгүй байх хэрэгтэй.Үүнийг жижиг мониторын дэлгэцэнд гаргаж (<17 инч )  харуулахад төвөгтэй байдаг.Demo ашиглаж бүх үзүүлбэр  програмын  жагсаалтыг гаргаж  ажиллуулж болдог.Matlab-д програм зохиохыг  ойлгохын тулд  програм хангамжтай хамт  нийлүүлсэн M файлуудыг (.m  өргөтгөлтэй програм ба функц)  гаргаж болдог.Үүний тулд Type  <command >  ашигладаг.Жишээлбэл:type mean   гэж бичиж файлыг   дэлгэцэнд гаргадаг.
Заавар
1. Тусламж зааврыг  Help Funktion   гэж бичиж гаргадаг.
2.Хувьсах хэмжигдэхүүнүүдийг том ба жижиг  үсгээр бичих  нь ялгаатай юм.M ба m  гэж бичвэл энэ нь 2  өөр хувьсагч болдог.
3.Matlab-д хэрэглэдэг  чухал өгөгдлийн төрөл нь  матриц юм.(Нэг  тоо байвал 1х1 хэмжээст матриц,вектор нь 1xn буюу nx1  хэмжээст  матриц  юм)
Матрицын элемент нь
Matlab-д хэрэглэгддэг  илэрхийлэл байж болно. Жишээ нь:sqrt(3) буюу 1+2*4 ,1+2i (Энд i  нь комплекс тоо sqrt(-1)) юм.

                                                               Вектор
Prompt “>>”-ын дараа  >>a=[1 2 3 4 5 6 7 ]  гэж оруулахад Matlab  доорхи өгөгдлийг харуулна.
a=
     1 2  3 4 5 6 7
Олон  элементтэй  векторт өгөгдлийг   дэлгэцэнд гаргахыг хориглож болдог.Үүний тулд   мөрийн төгсгөлд  цэгтэй таслал бичдэг.
>>a=[1 2 3 4 5 6]  векторын хооронд  үйлдэл хийх нь хялбар  юм.Үүнд:
>>b=a+5
b=
    6 7 8 9 10 11 12
a,b
  векторуудын   хэмжээс  ижил тул тэдээрийг хооронд нь нэмэх.
>>c=a+b
c=
    7 9  11  13 15 17 19
буюу  тэдээгрийг  харгалзах элементүүдийн хооронд үржих үйлдэл буюу (Array product)  хийж болдог.
>>d=a*b
d=
    6  14   24  36  50   66  84
(
үйлдлийн тэмдгийн өмнөх цэг нь Matlab-д   элемент элементээр нь үйлдэл нэмэхийг заадаг)
Аливаа векторыг хөрвүүлж болдог.
>>c=c’
c=
        7
        9
       11
       13
       15
       17
       19
Хоёр векторын скаляр үржвэр
>>a*c
Ans=
         420
 гэж гарна.ans(answer)   гэсэн хувьсах нь   ямар нэг  өөр хувьсахад  олгохыг заагаагүй бол програмаас  автоматаар гардаг.Жишээ нь:
>>sin(pi/2)
ans=
       1
ans-
ийг цааш нь тооцоонд хэрэглэвэл 
>>ans*2
ans=
      2
Хувьсахуудыг санах ойд  хадгалдаг ба тэдгээрийг   clear command-аар  арилгадаг.Санах ойд хадгалсан хувьсахуудыг  Who буюу дэлгэрэнгүй харах бол whos command- аар  дэлгэцэндгаргаж хардаг
>>who
your variables are:
 a ans b c d
>> clear ans d
>>who
your variables are:
a b c
>>whos
Name
Size
Bytes
Class
a
1x7
56
Double array
b
1x7
56
Double array
c
1x7
56
Double array

Тодорхой  дэс дараалалтайгаар үүсэх элементтэй векторыг  доорхи байдлаар үүсгэж болдог.
>>f=0:10
f=
    0 1 2 3 4 5 6 7 8 9 10
>>g=10:2:20
g=
    10 12  14  16  18  20 
Векторын шаардлагатай элементийг  индексээр тодорхойлж болдог.
>>f(5)
ans=
       4
>>f(2:4)
 ans=
     1 2 3
Мөн тухайн элементийг  өөр элементээр орлуулах буюу  устгаж болно.
f(5)=100
f=
    0 1 2 3 100   5 6 7 8 9 10
f=(1:3)=[1 1 1]
f=
    1 1 1 3  100 5  6 7 8 9 10
>>f(4:10)=[];
f=
    1   1  1  10
Тэгш  өнцөгт хаалт [] ашиглан векторуудыг хооронд нь холбох  болон матриц хувиргаж болно.
>>k=[1 2 3];
>>l=[1 2 3];
l=
   123 123 123
>>M=[ k ;k; k ]

M=
     123
     123
     123   
                                                                Матриц
Matlab  нь  матрицын    хооронд  тооцоо хийх ба  түүнийг  хувиргах  өргөн их  боломжтой  юм. Ийм үйлдлүүд нь векторын функцтэй төстэй   хэрэглэгддэг.M  матрицын аливаа нэг элемент буюу  дэд матрицыг доорхи байдлаар гаргадаг.
>>M(2,2)
ans=
       2
>>M(2:3,2:3)
ans=
     2 3
     2 3 
Нэг мөр буюу  баганыг  бүхлээр нь  гаргах бол давхар  цэг  :  ашигладаг.
>>M( 2,..)
ans=
     1 2 3
 
Матрицад үйлдэл хийх  тусгай  функц  жишээлбэл:
>>diag(M)
ans=
     1
     2
     3
буюу  матрицыг урвуулах үйлдэл (инверс)
>>A=[1 2 3;5 7 6;1 4 6]
A=
    1 2 3
    5 6 7
    1 4 6 
>>inv(A)
ans=
2.0000 0.0000 -1.0000
-2.6667 0,3333 1.0000
1.444  -0.2222 -0.3333
>>A*inv(A)
ans=
1.0000 0.0000 0.0000
0.0000 1.0000 0.0000
0.0000 0.0000 1.0000
                             M
 матрицын урвуулсан   матрицыг  тооцоолно уу?
3x3  хэмжээстэй , нормал тархсан санамсаргүй  тоон утгатай   матрицийг үүсгэхийн тулд доорхи командыг ашигладаг.
>>randn(3)
ans=
-0,5033 -1,0711 0.5333
 0,0915 -.1636 0.4024
-0.0127 -0.4402 -1.3607
(Matlab-
аас  өгөгдөл  гаргахыг  цаашид  харуулахгүй)
Доорхи тэгштгэлийн системийг  б
одохын тулд
x1+x2=2
5x1-9x2=-5
Коэффицентийн матриц
>>A=[1 1; 4-9]
ба  системийн баруун талын хэсэг
>>b=[2,-5]
векторыг  орлуулбал,шийд вектор
[x1x2] T
>>A/b
>>inv(A)*b
  гэж  тодорхойлно.
Матрицыг мөр мөрөөр оруулж болох ба   түүнчлэн хувьсах хэмжиглдэхүүн , арифметик илэрхийлэл хэрэглэж болно.Гэхдээ эдгээрийн  хооронд нэг үсгийн хэмжээтэй хоосон  зай үлдээх шаардлагатай.
>>B=[K(2)]  2+3
         1+k(2)  sqrt[(k(2))]
Энэ  үед мөн матрицыг матрицаар  үүсгэх  боломжтой.
C>>=[A b]
Матрицын  хооронд  нэмэх, хасах, үржих  үйлдлийг  доорхи маягаар хийж болно.
>>C=A+B-A*B
Үүнээс гадна  ямар нэг матрицыг   скалярыг   матрицын элемент бүр дээр нэмэх  хасах үйлдэл хийх буюу  матрицыг хөрвүүлж  болно.
>>2*A
>>A+3
>>A’
Мөн матрицын хувьд ,, цэг цэгээр үйлдэл хийх  өөрөөр хэлбэл элемент бүрээр үйлдэл хийж болно.
>>C=A*B
Матрицын элементэд  мөн  дан дангаар хандаж болно.
>>A(1,1)=A(1,2)+2
Matlab
  матрицын  хооронд хоёр төрлийн хуваах үйлдэл хийх боломжтой.
1.Зүүн талын  хуваах  үйлдэл
X=A/B нь A*B=C  тэгштгэлийн шийдийг гаргадаг.A,B-ийн  мөрийн  тоо ижил байх  ба X нь B-ийн адил баганын тоотой байдаг.
2.Баруун талын хуваах  үйлдэл
B/A нь X*A=B  тэгштгэлийн шийдийг гаргадаг.Харин A,B-ийн  баганын тоо ижил байх ёстой ба  X нь B-ийн адил мөрийн  тоотой байдаг.
                                                     Скрипт ба функцууд
Matlab  програм  хангамжийн  өргөн   тархсан  нэг  шалтгаан нь Matlab ашиглан  програм зохиоход   хялбар байдагт  оршино Хоёр төрлийн програмын бүтэц байдаг.
1. Скрипт
Энэ нь матлабын  командуудаас  бүрдэх  энгийн  мөрүүдтэй юм.Ийм файлыг
Editor-оор үүсгэдэг ба  ямар  нэг нэр өгч  жишээ нь  name.mn   нэрээр m  төрлийн файл мэт хадгалагддаг.Хэрэв файлын нэрийг  оруулж өгвөл  Matlab-ийн командын дараалал  нь Matlab-ийн цонхонд ажилладаг.Скрипт параметр   дамжуулдаггүй.Аливаа m файлын агуулгыг  type name  гэж дэлгэцэнд гаргаж өгдөг.
2.Функцүүд
Скриптийн адил үүсдэг, хадгалдаг ба дууддаг.Харин функц нь параметр  дамжуулах чадвартай.Мөн локал глобал   хувьсахууд бо локал дээр програмууд үүсгэдэг.
.frame   нэр бүхий функцын m файлыг доорхи байдлаар үүсгэдэг.
-Функцыг тодорхойлох
Энд
function Dymmy=frame(p1 p2......)  хэлбэрийн  мөрийг бичдэг.Function нь түлхүүр  үг  юм.dummy нь  дурын  сонгож    нэрэлсэн гаралтын  хуввсах юм.Энд  мөн векторыг хэрэглэж болно. [dummy 1 dummy 2] програм ажиллахад  гаралтын хувьсахад  үр дүнг юм.Эдгээрийг Call By  Value   мэт дамжуулдаг.Өөрөөр хэлбэл функцэд ямар  нэг  өөрчлөлт гарвал функцын гадна талд үйлчилдэггүй.Гадна талд нь үйлчлэх шаардлага гарвал хувьсахыг функцын  дотор ба гадна   талд үйлчилхээр ерөний зарлах ёстой.
H1 мөрүүд
Ийм талбарын мөр нь  функцын нэр ба функцын тухай  товч тайлбарыг агуулдаг.Хэрэв
Matlab-д help frame  гэж оруулбал  энэ нь дараагийн тайлбар мөрүүдийг харуулдаг.Хэрэв  look for  тодорхой  нэр  томъёолол өгч Matlab-д хайлт хийвэл H1  мөрийг хайж олдог.Жишээ нь: %Frame(p1,p2)
Туслах текст
Энэ хэсэгт параметрын  төрөл   буюу алдаа гарах  боломж зэргийг тайлбарласан  туслах
text-ийг бичдэг.Ингэж ямар нэг Online маягийн  тусламжийг(help) гаргаж болох юм.
Жишээ нь:
%Frame(p1,p2)
%   p1,p2  нь ижил тоотой элементтэй
%
 векторууд байх ёстой.
Хувьсахыг зарлах
Ийм зарлалтыг хэрэглэх ёсгүй.Хэрэглэгдэх хувьсахууд нь автоматаар локал гэж  зохицдог.Ерөнхий хувьсахууд нь функцын гадна талд  ба дотор талд глобал түлхүүр үгээр  тодорхойлогддог.Зөвхөн энэ үед л хувьсахын  өөрчлөлт нь функцын дотор ба гадна талд үйлчилдэг.Хэвийн  тохиолдол глобал  хувьсах хэрэглэхийг  аль болох зайлсхийх  хэрэгтэй.Учир нь  том програм дотор л ямар нэг функцыг  ингэж тодорхойлсон тухай  баримжаагаа хурдан алддаг.
Функцын их бие
Функцын их биед  өөрийн нь тооцооны хэсгийг бичдэг.Функцын  тооцооны утга нь  дээр  өгөгдсөн
dummy хувьсахад олгодог.Функцын их биед Matlab-д хүчин төгөлдөр  оператор  бүрийг бичиж  болно. Ялангуяа бусад  өөр функцийг дуудаж болдог.
                                             Тайлбар
(Комментар)
Энд мөн  тайлан бичиж хавсаргаж болно.Тайлбарыг
 % тэмдэгийн  дараа бичдэг.
                                                    Дэд функц
Зөвхөн анхны функцийн хувьд ил бусад дэд функцийг хавсаргаж болдог
.              Жишээлбэл  m-файлуудын жишээнүүдийг Matlab –ын каталогт агуулдаг. Тэгвэл  энд аливаа шугаман комплекс дүрслэлийг  тооцоолох нэгэн функц өгөгдсөн гэж үзье. Үүнд:                                function W=Linear(Z)
%LINEAR  Шугаман функц
%             LINEAR(Z) нь доорх параметр бүхий
 
%            шугаман функцийг тооцоолдог.                                                                                                                 
%             а
=1/2*exp(i*pi/3)             Эргэх хэмжээ
%            
b=1+i                                                  Шилжилт
%
             W=a.Z+b                                                                                                                                                             %             Z нь бодит буюу комплекс тоо эсвэл матриц                                                                                               %             a,b бодит буюу комплекс параметр
a=1/2*exp(i*pi/3);                                                                                                                                                        b=1+i                                                                                                                                                                                W=a.*Z+b
Программын ажиллагааг удирдах                                                                                                              Matlab программ нь Matlab-  ын дурын операторыг агуулдаг. Энд  зөвхөн программд хэрэглэгддэг хэд хэдэн операторууд байдаг. Эдгээр операторууд нь программын ажиллагааг удирдах зориулалттай тусгай операторууд юм.  Үүнд: if, else, elseif                                             if- операторын синтакс                                                                                                                                       if логик нөхцөл1                                                                                                                                                 Matlab- ын командууд                                                                                                                                  ..                                                                                                                                                                     end                                                                                                                                                                    Хэрэв логик нөхцөл үнэн байвал Matlab- ын команд биелэгдэх ба үгүй бол энэ команд биелэгдэхгүй. Хэрэв анхны нөхцөл биелэгдэхгүй бол elseif гэдэг нөхцөлийг дахин цаашид салаалах боломж болгож хэрэглэдэг. Хэрэв мөн энэ нөхцөл биедэгдэхгүй бол else – г хэрэглэж болох юм.                                                                                                                                    If  логик нөхцөл 1                                                                                                                                                      Matlab –ын командууд                                                                                                                      ..                                                                                                                                                                         elseif логик нөхцөл 2                                                                                                                                 Matlab –ын командууд                                                                                                                         ..                                                                                                                                                            else                                                                                                                                                   Matlab-ын команд
..                                                                                                                                                                   end                                                                                                                                                           Жишээлбэл, sigpi гэсэн тэмдэг өөрчлөх функц нь ямар нэг тоо πээс хи бол 1-ийг, π -тэй тэнцүү бол 0, харин  π-ээс бага бол -1-ийг гаргах ёстой гэвэл                                                         function out =sigpi (x)                                                                                                                                    if x>pi                                                                                                                                                               out =1;                                                                                                                                             elseif x==pi                                                                                                                                                                     out=0                                                                                                                                                       else                                                                                                                                                                                                                                                                                                                                          out=-1
switch, case                                                                                                                                          switch – оператор нь доорх синтакстай:                                                                                                                 switch илэрхийлэл (скаляр буюу тэмтэгт мөр (String)                                                                                                             case  Утга 1                                                                                                                                              Matlab оператор                                                                                                                        Сase Утга 2
Matlab оператор
......
......
......
otherwise
    
Matlab   оператор
end
Дээрхи  оператор эхлээд  илэрхийлэлийн утгыг  тооцоолж гаргадаг.Хэрэв
Matlab   операторын case-ийн утга (утга1........утга n) илэрхийлэлийн  утгатай таарч  байвал салаалалтыг  гүйцэтгэдэг.Ямар ч тохиолдол  таарахгүй байвал otherwise-аар   тэмдэглэсэн салаанд  шилждэг.С хэлнээс  ялгаатай нь програм биелэгдэх  бүрт дараагийн  тохиодол  руу шилжих бус  харин swith  бүтцийн төгсгөл рүү гар салаалдагт оршино.Жишээ нь:-1-ээс 5 хүртэл  өөрчлөгдөх тоон хэсэг дээр бүхэл тоон хэсэг  1-ийг нэмж , шатлалтай функц  гаргах програмын хэсэг нь  хязгаараас өөр утга өгөгдвөл NAN утгыг гаргана.
function out=stufe(x)
switch(fix)
case 0
out=1;
case 1
out=2;
case 2
out=3;
case 3
out=4;
case 4
out=5;
case 5
out=6;
otherwise
out=NAN;
end
                                                              For  давталт
Энэ давталт нь matlab-ийн  операторыг тодорхой тоотой  давтан гүйцэтгэхэд  хэрэглэдэг.Синтакс нь  for index=Анхны утга:Өөрчлөгдөх алхам:эцсийн утга
Matlab операторууд
...............................
End.
Хэрэв  өөрчлөгдөх алхмыг өгөөгүй бол 1  гэж үзнэ.Алхмыг мөн эерэг  сөрөг  утгатай сонгож болно. Index-ийг давталтанд хэрэглэдэг ба   анх эхлэн ажиллахад   түүний утга нь анхны утгатай тэнцүү  ба  алхам бүрийн  дараа   алхам эерэг бол давталт index нь-ийг эцсийн утгаас  хэтэртэл биелэгдэнэ. Жишээ нь:
x=1
for  i=1;1.1;3
x=x+i;
end
Энэ давталт нь хоёр удаа биелэгдэнэ.X  нь 1 утгатай  давталтанд орж  эхний давталтанд 2  ба 2  дахь давталтанд  4.1   болж ихсэнэ.Энэ үед i нь  2.1 утгатай байна.Хэрэв   өөрчлөгдөх алхам сөрөг бол   давталт нь index-ийн утгаас бага болтол биелэгднэ.
while  давталт
Энэ  давталт нь нөхцөл 1
(True )  утгатай байвал биелэгддэг.Синтакс нь:
while
 нөхцөл
Matlab  оператор
......................
End
                                             Мэдээлэл  оруулах ба гаргах
Товчлуур  гараас мэдээлэл оруулах ба   дэлгэцэнд мэдээлэл гаргахын тулд  input  ба disp  зааврыг  ашиглаж болдог.Input оператор нь  програмыг ажиллах явцад тодорхой   хувьсагч утга олгодог Энэ  үед  програмын   ажиллагаа  түр зогсох ба   товчлуур гараас  өгсөн утгыг   хувьсахад олгодог.
X=input  (‘parameter x=’) disp  оператор нь   програм  ажиллах явцад  гарах мэдээллийг дэлгэцэнд гаргадаг.disp(‘Display  information’);
График
Matlab-д  энгийн  х у тэнхлэг   зурахаас эхлэн   хөдөлгөөнтэй зураг гаргаж өгөгдлийг
>>x=0:0  1:2*pi;
>>y=sin(x)
>>x=0:0  1:2*pi;
>> y2=cos(x)
>>plot(x , y1, x ,y2)
>> title(‘sinuus and cosinus’);
>> xlabel(‘X’)
>>ylabel(‘Y’)
>>legend(‘sin’,’cos’)
мөн зургийг  хулганы тусламжтай  дурын байрлалд  шилжүүлж болдог.Хэвийн тархлтын  утгатай  3 хэмжээстэй (3D-plot)  гаргахын тулд  доорхи операторыг  бичдэг.
n=5000,plot3(randn(1,n)),randn(1,n),randn(1,n),’.’)
n-
ийн утгыг   компьютерийн хүчин чадлаас  хамаарч  их утгатай сонгож  болдог.Мөн  хэд хэдэн операторыг хооронд нь  таслалаар зааглаж  нэг мөрөнд бичиж болно. Matlab-ын тэмдгийг   зурах утгын матрицыг бичиж өгч болно. 
                                                                      Plot
Matlab
ын  давуу тал нь  сигнал,спектр  ба давтамжтай  процессыг  дүрслэн гаргах.боломж сайтай.Эдээр хэмжигдэхүүний утгууд  мөр буюу багана   векторын хэлбэрээр байрладаг.
Plot Функц нь  зураг дүрс гаргах гол заавар юм.